Мэдээ мэдээлэл

Сүмийн байранд онцгой Шинэ жил тэмдэглэв

 

“Хүслийн ордон” тусгай цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүүхэдийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг маш онцгой цэцэрлэг юм. Уг цэцэрлэгийн хамт олон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн байранд 3 дахь жилдээ шинэ жилийн баяраа зохион байгууллаа. Энэ жил тэд 12-р сарын 20 өдөр сүмийн Баянзүрх байранд баяраа тэмдэглэсэн юм.

Онцгой хүүхдүүдийн баярыг хамгийн онц сонирхолтой байдлаар зохион байгуулж баяр хөөр бэлэглэдэг чадварлаг багш нар болон эцэг эхчүүдэд нь талархал илэрхийлж байна. Манай сүмийн хамт олон ч гэсэн эдгээр багш сурагчид болон эцэг эхчүүдтэй нь хамтран ажиллахдаа баяртай байдаг.

Христийн мэндэлсний баяр болон үргэлжлэн тохиодог Шинэ жилийн баяр бол бусдад туслах, хөршөө үйлчлэх энэрэл хайрын баярууд учир эдгээр өдрүүдийг дээрхи агуулгаар дүүрэн өнгөрөөцгөөе.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.