Удирдагчийн намтар

Ахлагч Чи Хонг (Сaм) Вонг

Ахлагч Вонг Хавай дахь Бригам Янгийн Их Сургуульд (Brigham Young University–Hawaii) нягтлан бодохын чиглэлээр бакалавр, компьютерийн чиглэлээр шинжлэх ухааны дипломын зэргийг тус тус хамгаалжээ. Түүнчлэн тэрээр Хонг Конгийн Оүпэн Их Сургуульд (Hong Kong Open University) бизнесийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж. Тэрээр ажил мэргэжлийнхээ талбарт бизнес ба чанарын зөвлөгөө өгөх компанийн үндэслэн байгуулагч, хамтрагч, мөн материал туршилт, шалгалтын группд ажиллаж байсан.

Ахлагч Вонг 1982 онд Сүмд нэгдсэнээсээ хойш тойргийн санхүүч, тойргийн нарийн бичиг, Ням гаргийн ангийн ерөнхийлөгч, Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, бишопын зөвлөх, бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч зэрэг Сүмийн олон тооны дуудлагад үйлчилж байжээ.   

Ахлагч Вонг Хятадын Тусгай Захиргааны Бүс Хонг Конгт төржээ. Тэрээр Карол Лютэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхэд, нэг ач охинтой.   

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.