Мэдээ мэдээлэл

Христийн амилсны баярын ням гараг болон Христийн мэндэлсний баяртай ойр ням гаргуудад

зөвхөн ариун ёслолын цуглаан орно

Цаашид тохиох Христийн амилсны баярын ням гаргууд ба Христийн мэндэлсний баяртай ойр тохиох ням гаргуудад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд сүм дээр зөвхөн ариун ёслолын цуглаанд оролцоно.

Ердийн хүндэтгэлийн өдөр Сүмийн гишүүд нэг цагт нь ариун ёслолын цуглаанд, дараагийн нэг цагт Ням гаргийн анги эсвэл нас насаараа хуваагдан анги, чуулгуудад оролцдог.

Орон нутгийн удирдагчид болон нийт гишүүдэд хандсан нэгдүгээр сарын 26-ны захидалд Тэргүүн зөвлөл ийн хэлсэн: “Жил бүрийн Христийн амилсны баярын ням гараг ба Христийн мэндэлсний баярын өмнөх эсвэл дараах ням гарагт зөвхөн ариун ёслолын цуглааныг зохион байгуулна. Хэрвээ Христийн мэндэлсний баяр ням гаргаас өөр өдөр тохиож байгаа бол гадас болон дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл энэ ариун ёслолын цуглааныг Христийн мэндэлсний баярын өмнө эсвэл дараа хийхийг шийднэ.”

Түүнчлэн уг захидал дээр гадас, дүүргийн ерөнхийлөгчид бишоп, салбарын ерөнхийлөгчидтэй зөвлөлдөн гишүүдийн хэрэгцээнээс шалтгаалан ариун ёслолын эхлэх цагийг өөрчлөх шаардлага байгаа эсэхийг тодорхойлно хэмээсэн.

Уг захидал дээр Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нар гарын үсэг зурсан.

Есүс Христийн Сүмийн ням гаргийн бүх цуглаан олон нийтэд нээлттэй байдаг бөгөөд хэн ч ирж оролцох боломжтой.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.