Мэдээ мэдээлэл

Өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэх өөрчлөлт оруулахаа зарлалаа

Бишопын үндсэн үүргийг онцлов | Тойргийн залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл үүнээс хойш дуудагдахгүй | Кордон эгч Залуу эмэгтэйчүүдийн уриаг танилцуулав

 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид залуу эрэгтэй, залуу эмэгтэйчүүдэд бүхий л талаар өсөж хөгжих илүү их боломж өгдөг Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангиудад өөрчлөлт оруулах болсноо зарлалаа. Аароны санваар бол Сүм дэх хоёр төрлийн санваарын доод санваар бөгөөд үүнийг итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн эрэгтэйчүүдэд12 нас хүрэх онд нь хүртээдэг.

“Бидний одоо зарлах гэж буй өөрчлөлт залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд ариун нандин хувийн чадавхаа хөгжүүлэхэд нь туслах зорилготой” хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн 189 дэх Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдаан дээр хэлээд, “Мөн бид Аароны санваарын чуулгыг болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудыг хүчирхэгжүүлж, бишопуудад болон өсөн өндийж буй үеийнхэнд үйлчилдэг бусад насанд хүрэгчдийг дэмжиж туслахыг хүсэж байна. … [Бишопын] нэн тэргүүний чухал үүрэг бол тойргийнхоо залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг халамжлах явдал юм. Бишоп зөвлөхүүдтэйгээ хамт тойрогтоо Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангиудыг удирдан чиглүүлдэг” гэж үргэлжлүүлэн хэллээ.

    

Бишоп, залуу эрэгтэйчүүд, Аароны санваарын чуулгын тухайд оруулсан өөрчлөлтүүд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк Аароны санваарын чуулгад ямар өөрчлөлт оруулахыг дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн тэрээр бишопууд залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчидтэй тогтмол зөвлөлдөж байхыг өөрчлөлтөөр оруулснаа зарлалаа.

Орон нутгийн бишопууд өсвөр үеийнхнийг удирдан, хөтлөх; тойргийн залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд цаашид дуудагдахгүй

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл (залуу эрэгтэйчүүдийг удирддаг насанд хүрсэн эрэгтэйчүүд) тойргийн түвшинд байхгүй бөгөөд орон нутгийн бишопууд өсвөр үеийнхнийг шууд удирдан, хөтлөх боломжтой боллоо. Энэ нь 1835 онд Иосеф Смитэд өгсөн Сүмийн удирдлагын талаарх “Бишопын зөвлөл бол [Aaроны] санваарын зөвлөл бөгөөд ижил түлхүүр буюу эрх мэдлийг атгадаг” гэсэн судартай нийцэж байгаа хэмээн Ахлагч Күк хэлэв. Ахлагч Күкийн хэлснээр, энэ нь залуу эрэгтэй, залуу эмэгтэйчүүд бишопын нэн тэргүүний үүрэг байх ёстой гэсэн утгатай.

Ахлагч Күк “Эдгээр өөрчлөлт бишоп, түүний зөвлөхүүдэд өсвөр үеийнхэнд болон Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн өмнө хүлээсэн гол үүрэгтээ анхаарал төвлөрүүлэхэд нь туслах болно. [Эдгээр өөрчлөлт мөн] Аароны санваарын эрх мэдэл, үүргийг залуу эрэгтэй бүрийн хувийн амьдрал, зорилгынх нь төвд байлгахад тусална” хэмээн хэлэв.

Бишопын зөвлөлийг өсвөр үеийнхний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь Аароны санваарын чуулгын зөвлөгч, мэргэжилтнээр үйлчлэх насанд хүрсэн эрэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүдийн удирдагчид дэмжиж туслах болно.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчид одоо бишопд шууд тайлагнаж, түүнтэй зөвлөлдөх боллоо

Ахлагч Күк Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчид бишоптой шууд харьцах боломжтой боллоо хэмээн зарлав.

Тэрээр “Залуу эмэгтэйчүүд тойргийнхоо бишопд тайлагнаж, түүнтэй шууд зөвлөлдөх боллоо. Өмнө нь энэ даалгавар зөвлөхөд оногддог байсан бөгөөд цаашдаа залуу эмэгтэйчүүд тойргийн тэргүүлэх түлхүүр атгадаг нэгний шууд үүрэг байх болно” гэв.

Тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч (бүх насанд хүрсэн эмэгтэйчүүдийн удирдагч) бишопд шууд тайлагнасан хэвээр байх болно.

Түүнээс гадна, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчид залуу эмэгтэйчүүдтэй зөвлөлдөхөд илүү их үүрэг гүйцэтгэх боломжтой. “Залуу эмэгтэйчүүдийн удирдагч залуу эмэгтэй бүрийн хувийн хэрэгцээг хамгийн сайн хангаж чадна” хэмээн ахлагч Күк тайлбарлав.

Ахлагч Күк Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл ерөнхийдөө болон Сүмийн удирдлагын тойргийн түвшинд үргэлжлэн үүргээ гүйцэтгэх болно гэж хэлсэн. Гадас бүрийн дээд зөвлөлийн нэг гишүүн гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчлэх болно. Гадасны дээд зөвлөлийн өөр нэг гишүүн нь тойргийн Ням гаргийн ерөнхийлөгчөөр үйлчлэх болно.

Байгууллагын өөр бусад өөрчлөлтийн талаар

Ахлагч Күк мөн дэлхий даяарх Сүмийн удирдагчдад удахгүй илгээх захидалд дурдагдах өөр бусад нэмэлт өөрчлөлтийн талаар дурдав. Үүнд:

  • Цуглааны бишопын өсвөр үеийнхний хорооны хурлын оронд тойргийн өсвөр үеийнхнийг хариуцсан зөвлөл хуралдах болно.
  • “Мючел” гэх үгийг цаашид хэрэглэхгүй бөгөөд харин “Залуу эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа,” “Aaроны санваарын чуулгын үйл ажиллагаа” эсвэл “Өсвөр үеийнхний үйл ажиллагаа” гэх болно. Эдгээр үйл ажиллагаа боломжтой газарт долоо хоног болгон явагдана.
  • Өсвөр үеийнхний үйл ажиллагааны тойргийн төсөв байгууллага болгоны өсвөр үеийнхний тооноос шалтгаалан залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн дунд тэгш хуваагдах болно.
  • Ерөнхий болон гадас, тойргийн бүх түвшинд Сүм “туслах бүлэг” гэх үгийн оронд “байгууллага” гэх үгийг ашиглах болно. Ерөнхий Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн байгууллагыг удирддаг хүмүүсийг “Ерөнхий албан тушаалтнууд,” гадас, тойргийн түвшинд “гадасны албан тушаалтнууд,” “тойргийн албан тушаалтнууд” гэж нэрлэх болно. “Сүүлийн хоёр жилийн туршид гарсан өөрчлөлтүүдтэй зэрэгцэн эдгээр хүчин чармайлт тус тусдаа гарч буй өөрчлөлт биш юм. Оруулсан өөрчлөлт болгон гэгээнтнүүдийг адислах, тэднийг Бурхантай уулзахад нь бэлтгэх харилцан хамааралтай загварын чухал хэсэг юм” хэмээн ахлагч Күк хэлсэн.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А. Расбанд бямба гаргийн үдээс хойших хуралдаан дээр төгсгөлийн үг хэлэхдээ Америкийн Хөвгүүдийн Скаутад болон энэ хөдөлгөөнийг дэмжин сайн дураараа үйлчилж байсан хожмын үеийн гэгээнтнүүдэд баярласан талархсанаа илэрхийлэв. Сүм 2020 оны 1-р сарын 1-ээс эхлэн дэлхий даяарх залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Ахлагч Расбанд “Америкийн Хөвгүүдийн Скауттай хамтарсан нь Сүмийн хувьд болон миний хувьд чухал өв байх болно. Скаутын байгууллага, скаутын удирдагчаар чин сэтгэлээсээ үйлчилсэн бүх хүнд, бидний сайшаалыг хүлээх эхчүүдэд, скаутад оролцсон залуу эрэгтэйчүүдэд бид “Баярлалаа” хэмээн хэлж байна” гэж хэлэв.

  

Залуу эмэгтэйчүүдийн ангид оруулсан өөрчлөлт

Бямба гаргийн орой хуралдсан Ерөнхий чуулганы Эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаан дээр Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон эгч Залуу эмэгтэйчүүдийн шинэ уриаг танилцуулсан бөгөөд Залуу эмэгтэйчүүдийн ангийн зохион байгуулалт, байгуулллагын нэрэнд оруулсан өөрчлөлтийг зарлав. Тэрээр мөн Залуу эмэгтэйчүүдийн анги залуу эмэгтэйчүүдэд удирдах боломж олгох ерөнхийлөгчийн зөвлөлтэй байхын ач холблогдлыг онцлон тэмдэглэв.

Залуу эмэгтэйчүүдийн шинэ уриа

Залуу эмэгтэйчүүдийн шинэ уриаг бүхэлд нь доор оруулав:

Би Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай.

Есүс Христийн шавийн хувьд би Түүнтэй адил болохыг хичээдэг. Би хувийн илчлэлт эрэлхийлэн, үүндээ тулгуурлан үйлддэг. Мөн би Түүний ариун нэрээр бусдад тохинуулдаг.

Би ямар ч цагт бүх зүйлд мөн хаана ч Бурханы гэрчлэгч болж зогсдог.

Би өргөмжлөлд тэнцэхийг хичээн, наманчлалын бэлгийг хүндлэн дээдэлж, өдөр бүр сайжрахыг эрэлхийлдэг. Би итгэлтэй байж, гэр орон, гэр бүлээ хүчирхэгжүүлэн, ариун нандин гэрээг байгуулж, сахин, ариун сүмийн ёслол, адислалыг хүлээн авна.

“‘Бид’ ‘гэдэг байснаа ‘Би’ рүү шилжсэнийг анзаараарай. Эдгээр үнэн та нарын хүн нэг бүрд хамаатай. Чи бол Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин. Чи бол бидний Аврагч, Есүс Христийн гэрээт шавь. Би та бүгдийг эдгээр үгийг судалж, тунгаан бодоосой гэж урьж байна. Үүнийг хийснээр, та нар тэдгээр үнэний талаарх гэрчлэлийг олж авна гэдгийг би мэднэ. Эдгээр үнэнийг ойлгох нь та нарын сорилт бэрхшээлийн эсрэг зогсох арга замыг өөрчлөх болно. Өөрсдийн хэн бэ гэдгийг болон зорилгоо мэдэх нь та нарт өөрсдийн хүслийг Аврагчийн хүсэлтэй нийцүүлэхэд тусална” гэж Кордон эгч хэлэв.

Залуу эмэгтэйчүүдийн ангид оруулсан өөрчлөлт

Зуу гаруй жилийн турш Сүмийн Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөр охидыг гурван ангид хуваарилж байсан. Цаашдаа Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид, тэдний бишопууд хамтдаа тойргийнхоо залуу эмэгтэйчүүдийг залбирч авч үзэн, тэднийг тодорхой бүлэг байх хэрэгцээ шаардлага, хэмжээнээс нь шалтгаалан нас насаар нь зохион байгуулах хэрэгтэй хэмээн Кордон эгч хэлэв.

Жишээлбэл: цөөхөн залуу эмэгтэйтэй тойрог бүгдээрээ хамтдаа цугладаг залуу эмэгтэйчүүдийн нэг ангитай байж болно. Эсвэл 12 насны олон залуу эмэгтэйтэй, мөн тэднээс эгчмэд залуу эмэгтэй цөөхөн байдаг тойрог бол залуу эмэгтэйчүүдийг 12 насны нэг анги, арай том залуу эмэгтэйчүүдийг нь нөгөө ангид хуваарилж болно.

“Ангиудаа ямар ч байдлаар зохион байгуулсан бай, залуу эмэгтэйчүүд та нар эв нэгдэлтэй байхад чухал үүрэгтэй. Эргэн тойрондоо байгаа хүмүүст гэрэл нь бай. Бусдаас авахыг хүсдэг хайр, халамжийнхаа эх сурвалж нь бол. Зүрх сэтгэлдээ залбирч, үргэлжлүүлэн бусдад туслан, сайн сайхны хүч нөлөө нь бай. Ийнхүү үйлдсэнээр, та нарын амьдрал сайн сайхнаар дүүрэн байх болно. Та нар бусдын талаар илүү сайхан мэдрэмжтэй байж, хариуд нь тэдний сайн сайхныг харж эхэлнэ” хэмээн Кордон эгч хэлсэн.

Залуу эмэгтэйчүүдийн ангийн шинэ нэрс

Кордон эгч бүх ангийг “Залуу эмэгтэйчүүд” гэх бөгөөд шаардлагатай бол, нас насаараа ялгаатай ангиудыг (“Жишээлбэл: 12–13 насны залуу эмэгтэйчүүд”) гэх болно . Бийхайв, Миа Миад, Лаурэл ангиуд цаашид байхгүй хэмээн хэлсэн.

Хүчирхэгжсэн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл

Кордон эгч залуу эмэгтэйчүүд, тэдний удирдагчдад анги болгон ангийг удирдах ерөнхийлөгчийн зөвлөлтэй байх нь чухал гэдгийг сануулав. Тэрээр “залуу эмэгтэйчүүд тэнгэрлэг загвараар өсвөр үеийхнийг удирдахаар дуудагддаг” хэмээн хэлэв.

Залуу эрэгтэйчүүд, тэдний удирдагчидтай адил залуу эмэгтэйчүүдийн удирдагчид нь зөвлөгчидбайх ёстой бөгөөд хэзээ ч тэдний өмнөөс ажлыг хийхгүй.

“Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлагын түвшин ямар байхаас үл хамааран, тэдний одоо байгаа түвшингээс эхэлж, удирдагч болоход нь адислах ур чадвар, итгэлийг хөгжүүлэхэд тэдэнд туслаарай. Тэдэнтэй ойр бай, харин бүх зүйлийг тэдний өмнүүр орж хийж болохгүй. Та тэднийг удирдан чиглүүлэх үед Сүнс таныг удирдан чиглүүлэх болно” гэж тэрээр хэлжээ.

Тэргүүн Зөвлөл оруулсан өөрчлөлтөө батламжлав

Ерөнхийлөгч Нэлсон бямба гаргийн үдээс хойш “Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр нь өсвөр үеийнхнээ хүчирхэгжүүлэхийн төлөө гаргаж буй энэ хүчин чармайлтыг хамтдаа дэмжиж байгаа билээ” хэмээгээд, “Бид өсвөр үеийнхэндээ хэчнээн хайртай гээч. Бид тэдний төлөө маш их залбирдаг. Тэд бол “Сионы арми, Израилын найдвар, амлагдсан өдрийн хүүхдүүд. Бид өсвөр үеийнхэндээ бүрэн итгэж, тэдний төлөө талархдаг гэдгээ илэрхийлж байна” гэж хэлэв.

Дэлхийн өнцөг буланд буй цуглаанууд бэлэн болмогцоо эдгээр өөрчлөлтийг аль болох хурдан хэрэгжүүлэх ёстой бөгөөд 2020 оны 1-р сарын 1 гэхэд бүх өөрчлөлтийг оруулсан байх ёстой.

Сүмийн удирдагчдад илгээсэн Тэргүүн Зөвлөлийн захидал-д эдгээр өөрчлөлт гадас, тойргийн түвшинд зохион байгуулалтын бүтцэд хэрхэн нөлөөлөх талаар дэлгэрэнгүй тайлбарласан.

Нэмэлт эх сурвалж

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.