Мэдээ мэдээлэл

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулав

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас долоон мянган ам.долларын үнэ бүхий хэт богино долгионы эмчилгээ, лазер болон амплипульсын аппаратыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт хандивлажээ. Тус эмнэлэг 2014 оны 4-р сард тоног төхөөрөмжөө хүлээн авсан бөгөөд таван мянга гаруй хүн үйлчлүүлсэн байна.

Тоног төхөөрөмж хандивлахаас өмнө уг Нэгдсэн эмнэлэг ойролцоогоор 130 000 гаруй хүнд үйлчилдэг. Хөвсгөл аймагт 1 нэгдсэн эмнэлэг байдаг бөгөөд сэргээн засах тасаг нь хамт байрладаг. Жил бүр дунджаар 5 000–6 200 орчим хүн сэргээн засах эмчилгээ авдаг. Тус эмнэлгээс 9 хүн мэргэжлийн сэргээн засах чиглэлээр сургалтад хамрагджээ.

Гэтэл тус тасгийн сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмжүүд нь үйлчилгээнээс гарсан эсвэл үйл ажиллагааг нь доголдож байсан юм. Иймээс эмч нар өвчтөнүүдийг Улаанбаатар  руу явж, эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг байжээ. Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүртэл нийт 675 км бөгөөд зам их муу тул явахад хүндрэлтэйгээс гадна цаг хугацаа их алддаг байв.

Ноён Ингланд Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллагыг төлөөлөн өнгөрсөн 5 дугаар сард эмчилгээний тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.