Мэдээ мэдээлэл

Ховд дахь Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм,Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага (ДОУЭБ)-аас хүмүүнлэгийн багц гардуулав.

 

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд 22 иргэн асран халамжлуулдаг бөгөөд эдгээр иргэдийг дэмжих зорилгоор “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага (ДОУЭБ)-ын хамт олон, ЕХХҮГСүмийн Ховд салбарын залуу эрэгтэй болон эмэгтэйчүүд санаачлан хүмүүнлэгийн ариун цэврийн багцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гардуулан өгөв. Түүнчлэн Жаргалант сумын зорилтот бүлгийн өрхийн 70 хүүхдэд энэхүү хүмүүнлэгийн ариун цэврийн багцыг мөн олгосон юм.

Уулзалтууд нөхөрсөг уур амьсгалтай байсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн иргэд талархалаа илэрхийлэн дурсгалын зураг даруулцгаав.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.