Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Тайландын Бангкок ариун сүмийн барилгын шав тавих өдөр товлогдов

Бангкок дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Тайландын Бангкок ариун сүмийн барилгын шавыг тавих ёслолын ажиллагаа 2019 оны 1-р сарын 26-ны бямба гаргийн 10 цагт болох гэж байгааг зарлаж байгаадаа таатай байна.

Бангкок дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Тайландын Бангкок ариун сүмийн барилгын шавыг тавих ёслолын ажиллагаа 2019 оны 1-р сарын 26-ны бямба гаргийн 10 цагт болох гэж байгааг зарлаж байгаадаа таатай байна. Ёслолын ажиллагаа Тайландын Бангкок, Маккасан, Ратчатви, Нью Фэтчбури Рөүд 1645/6-д байрлах ариун сүмийн талбайд болно.

 

Ёслолын ажиллагааг Азийн бүсийн ерөнхийлөгч, ахлагч Дэвид Ф.Эванс тэргүүлнэ.  Зөвхөн уригдсан хүмүүс ёслолын ажиллагаанд оролцох бөгөөд  уг ариун сүмийн  дүүргийн Сүмийн цуглааны байруудад интернэтээр шууд дамжуулна.

Анх 2015 оны 4-р сарын 5-нд тухайн үед Сүмийн ерөнхийлөгч Томас С.Монсон уг ариун сүмийг барих тухай зарласан. Өнөөдөр Тайландад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 22000 гаруй гишүүн, 42 цуглаантай. Энэхүү ариун сүм Тайландын болон бусад хөрш зэргэлдээ орны Сүмийн гишүүдэд үйлчлэх болно.

Ариун сүм нь Сүмийн гишүүд, найз нөхдийн хамт ням гарагт шүтэн бишрэхээр цуглардаг цуглааны байруудаас өөр юм. Ариун сүм бол гэр бүлүүдийг үүрд мөнх холбодог гэрлэлт зэрэг ариун нандин ёслолуудыг хийж гүйцэтгэдэг ариун нандин газар юм.

Ариун сүмийн барилгын ажил дууссаны дараа нээлттэй хаалганы өдрүүдийг зарлах бөгөөд олон нийтэд зориулан танилцуулах болно. Онцгойлон адислах өдрийг тухайн үед зарлан мэдэгдэх болно.

Одоогоор дэлхийн даяар үйл ажиллагаагаа явуулж байгаа болон барилга нь баригдаж буй мөн дөнгөж зарлагдсан зэрэг нийт 201 ариун сүм бий.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.