Мэдээ мэдээлэл

Сүмийн нэр

 
 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн нэрийн талаар дараах мэдэгдлийг гаргав.

Их Эзэн Өөрийн Сүмийн буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөө илчилсэн нэр хэчнээн чухал болохыг оюун санаанд минь ойлгуулан мэдрүүлсэн юм. Бид өөрсдийн зүгээс Түүний хүсэлд нийцүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна. Сүүлийн долоо хоногуудад Сүмийн янз бүрийн алба хэлтэс болон удирдагчид энэ ажлыг гүйцэтгэхээр шаардлагатай арга хэмжээг авч эхлээд байгаа билээ. Ирэх саруудад энэ чухал асуудлын талаар нэмэлт мэдээллүүд өгөх болно.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэрийг хэрхэн зүй зохистой ашиглах тухай зааврыг шинэчлэгдсэн Newsroom style guide (Мэдээний редакцийн загварын удирдамж)-аас харна уу. Ирэх саруудад Сүмийн вэб хуудас, материалууд ерөнхийлөгч Нэлсоний энэ удирдамжийн дагуу шинэчлэгдэнэ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.