Мэдээ мэдээлэл

Марафон гүйлтийг халуун хоолоор дэмжив.

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг "Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар" бүх нийтийн марафон, гүйлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олонд ЕХХҮГС-ийн Олон Нийттэй Харьцах Алба болон гишүүдийн сайн дурын баг үйлчлэл хийж дэмжив.

УБЗГ-ны дээд зөвлөлийн гишүүн Д.Энхбат ахын тэргүүлсэн гал тогооны баг 14 хүний бүрэлдхүүнтэйгээр хоёр өдөр 450 хүний хоол бэлдэн үйлчиллээ. 2019 оны 9-р сарын 14-ийн өдрийн 11.00 цагаас эхлэн үйл ажиллагааг зохион байгуулж байсан албан болон төрийн бус байгууллагуудын хүмүүст халуун хоолоор үйлчлэв.

“Мормон тусламжийн гар” гэсэн шар хантаазтай гишүүдийн үйлчлэл уг арга хэмжээний нэгэн хэсэг болсон ба хүмүүсийн талархалыг хүлээдэг болжээ. Халуун хоол тараах энэхүү үйлчлэлд манай сүмийн нийт 40 орчим хүн идэвхитэй оролцлоо.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.