Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Нэлсоны 95 насны ойн баярын арга хэмжээний үеэрамьдралынхаа турш Христийнхтэй адил үйлчилсэнд ньбошиглогчид хүндэтгэл үзүүлэн, олны талархлыг хүлээсэн уран бүтээлчид ая дуугаа өргөнө

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 95 насны ойн баярын арга хэмжээнд уригдсан уран бүтээлчдийн нэрийг зарлалаа. 2019 оны 9-р сарын 6-ны баасан гаргийн үдэш болох уг арга хэмжээнд Ариун сүмийн талбайн табернеклын найрал дуучид, найрал хөгжимчдөөс гадна хожмын үеийн гэгээнтэн уран бүтээлчид болох Жэнни Өүкс Бэйкэр ба Гэр бүлийн дөрвөл хамтлаг, ЖЕНТРИ, Боннэрынхон, Нэйтан Пачэко, Донни Осмонд нар оролцоно.

 

Ерөнхийлөгч Нэлсоны амьдралд үзүүлсэн Аврагчийн нөлөө, түүний Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд зориулсан насан туршийн үйлчлэлийг тэмдэглэх уг баярын тоглолт Солт Лэйк Сити дэх Чуулганы төвд орон нутгийн уртасгасан цагаар 20 цагт эхэлнэ. Тоглолтыг ChurchofJesusChrist.org, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Фэйсбүк хуудас, YouTube сувгаар шууд дамжуулах бөгөөд өөр бусад дахин дамжуулах суваг, цаг одоогоор шийдэгдээгүй байна. Грэммийн шагналд нэр дэвшсэн төгөлдөр хуурч Жэнни Өүкс Бэйкэр, түүний дөрвөн хүүхдээс бүрдсэн Гэр бүлийн дөрвөл хамтлаг нь дэлхий даяар тоглолтоо хийсэн бөгөөд уг хамтлагийн гишүүдийн гурав нь чавхдаст хөгжим, нэг нь төгөлдөр хуур тоглодог.

Боннэрынхон бол Боннэрын гэр бүлийн ах эгч дүү наймуулаа эцэг эхийнхээ хамт тоглолт хийж, дуугаа бичүүлдэг хамтлаг бөгөөд бүгд авъяаслаг дуучид билээ.

ЖЕНТРИ буюу Женьтлемен гурвал хамтлагт Брад Робинс, Кэйси Эллиот, Брадли Квинн Лэвэр гэсэн гурван тенор хоолойтой дуучин байдаг. Тэд 2014 оноос хойш гурван өөр дуу хоолойгоо хоршуулан дуулж, үзэгчдийг баясагсаар ирсэн юм.

Нэйтан Пачэко нь дуурийн тенор хоолойтой дуулаач бөгөөд кроссовэр урсгалын уран бүтээлээрээ алдаршсан. Америкийн Нэгдсэн Улс, хилийн чанадын улс орнуудад тоглолтоо хийдэг.

Донни Осмонд бол тал бүрийн авъяастай дуучин, бүжигчин, жүжигчин, дуу бичлэгийн продюсер, ТВ од юм. Тэрээр дүү Маригийнхаа хамт 11 дэх жилдээ тоглолт хийж байгаа билээ.

Ариун сүмийн талбайн табернеклын найрал дуучид болон найрал хөгжимчид нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дуу хөгжмийн элч төлөөлөгчид юм.

Уг төрсөн өдрийн арга хэмжээн дээр ерөнхийлөгч Нэлсоны амьдрал, тохинуулал, үйлчлэлээс хуваалцах болно. Ажил мэргэжил, гэр бүл, тохинуулал нь хэрхэн түүнийг Есүс Христийн онцгой гэрч болоход нөлөөлснийг дүрс бичлэгт голлон харуулна. Спортын нэвтрүүлэгч, америк хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин асан Далын ахлагч С.Гиффорд Нийлсэн, телевизийн мэдээний хөтлөгч асан Рут Тодд хоёр уг баярын арга хэмжээг хөтөлнө.

Ерөнхийлөгч Нэлсон 1924 оны 9-р сарын 9-нд Солт Лэйк Ситид мэндэлжээ. Зүрхний мэс засалч асан тэрээр 1984 оны 4-р сард Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдсан. Тэрээр мөн Ням гаргийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан бөгөөд 2018 оны 1-р сард Сүмийн 17 дахь ерөнхийлөгч болсон.

Чуулганы төвөөс тоглолтыг шууд үзүүлэхээс гадна англи, испани, португали, франц, герман, мандарин, америк дохионы хэл дээр (АДХ) дээр давтан дамжуулна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Тоглолтын үнэ төлбөргүй тасалбарыг ChurchofJesusChrist.org/events дээр 7-р сарын 30-ны мягмар гаргийн 09 цагаас эхлэн авах боломжтой болох бөгөөд нэг хүнд дээд тал нь хоёр тасалбар оногдох хязгаартай.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.