Мэдээ мэдээлэл

Дэлхийг гэрэлтүүлцгээе!

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс хэрэгжүүлж буй Христийн мэндэлсний баярын компанит ажлаараа дамжуулан бид энэхүү баярын улирлын турш хүмүүсийг Есүс Христийн адил амьдрахад уриалан дэмжиж байна. “Дэлхийг гэрэлтүүлцгээе” компанит ажил гурав дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд 2018 оны 12-р сарыг дуустал үргэлжилнэ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс хэрэгжүүлж буй Христийн мэндэлсний баярын компанит ажлаараа дамжуулан бид энэхүү баярын улирлын турш хүмүүсийг Есүс Христийн адил амьдрахад уриалан дэмжиж байна. “Дэлхийг гэрэлтүүлцгээе” компанит ажил гурав дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд 2018 оны 12-р сарыг дуустал үргэлжилнэ. Энэ жилийн Түүний амьдарсны адил амьдрагтун хэмээх уриа Аврагчийн үлгэр жишээг дагахад төвлөрч байна.

 

Ахлагч Дэвид А.Бэднарын хэлснээр “Энэхүү компанит ажлын зорилго бол Христийн Гэрэлийг баярлан тэмдэглэж, хуваалцах явдал билээ. Бидний хүмүүсээс хийгээсэй хэмээн найдаж байгаа зүйл бол Христийн мэндэлсний баяраар Аврагчийн тухай зүгээр бодоод өнгөрөх юм уу Түүний талаар илүү ихийг мэдэх явдал биш. Бидний найдлага тавьж байгаа зүйл бол Түүний хийснийг хийснээр Түүнийг таньж мэдэх явдал юм.”

Долоо хоног тутам дэлгэн үзүүлэх видео бичлэгүүд нь аврахаар явах, заах, үйлчлэх, хүүхэд адил болох зэргээр Аврагчийн хэрхэн амьдарсныг харуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл lds.mn рүү орж үзнэ үү.

Баярын компанит ажилд оролцож буй хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр #ДэлхийгГэрэлтүүлцгээе хаштагийг ашиглан, туршлагаа хуваалцаарай.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.