Мэдээ мэдээлэл

Гал тогооны баг хүүхдийн хөгжлийн төвд үйлчлэл хийлээ

 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь "Ид Шидийн Орон-2" хүүхдийн хөгжлийн төвд сургалтын танхимыг тохижуулж өгч хандивын аянд нь оролцсон бөгөөд Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Сүмийн гал тогооны баг халуун хоол, зууш газар дээр нь бэлтгэн үйлчлэв. Мөн Сүмийн сайн дурыхан ирсэн зочдыг цайлж үйлчлэл хийлээ.
Бидний хандив болон үйлчлэлд тус төвийнхөн өндөр үнэлгээ өгсөн бөгөөд "Ид шидтэй хамт олон" нэртэй батламж гардуулав. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсандаа бид баяртай байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.