Мэдээ мэдээлэл

“Болор мэлмий” нүдний эмнэлэгт хараазүйн тоног төхөөрөмж гардууллаа

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага 2013 оны 10-р сарын 8-нд хараазүйн төсөл хэрэгжүүлэхээр баталж, ажлаа эхэлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд Мөнхсайхан эмчийн Энэтхэг улсад суралцах сургалтын зардлыг санхүүжүүлснээр дутуу нярайн ретинопатид зориулсан мэс заслыг хийх боломжтой болсон юм.

Баасанхүү захиралтай “Болор мэлмий” нүдний эмнэлэгт хоёр мянган таван зуун ам. долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийн багцыг хандивлалаа. Үүний үр дүнд Монгол улсад торлог шилэнцрийн мэс заслыг хийж эхлээд байна.

Төслийн 2 дахь хэсэг болох хоёр мянган таван зуун ам.долларын үнэ бүхий багцыг Нэгдсэн 3-р эмнэлгийн  мэс заслын хэрэгцээнд зориулж хандивлан, Мөнхзаяа эмчид гардууллаа. 

Өнгөрсөн 12-р сард багцууд манай улсад ирсэн бөгөөд 2014 оны 2-р сард уг багцуудыг гардуулах ёслол болж өнгөрөв. Энэ төслийн хүрээнд нийт дөчин долоон мянган дөрвөн зуун тавин ам.доллар зарцуулсан бөгөөд нийт эмнэлгийн ажилтан, албан хаагчдаас гадна үйлчлүүлэгчид уг төслийг хэрэгжүүлсэн Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагад талархалтай байна.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс санхүүждэг бөгөөд тус байгууллагын хэрэгжүүлдэг төслүүд нь Сүмийн гишүүдийн хандиваар бүрддэг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.