Сэдэв

Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл

Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл нь Тэргүүн Зөвлөлийн шууд удирдлага дор үйлчилдэг. Ерөнхийлөгчийн зөвлөл нь Жюли Б. Бэк, Силвия Оллрэд, Барбара Томпсон нараас бүрддэг. Тэд 2007 оны 3-р сараас хойш үйлчилж байна.

Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Жюли Б. Бэк нь дөрвөн нас хүртлээ Бразил улсад амьдарч байсан ба португал хэлээр ярьж сурсан юм. Тэрээр Ютагийн Дикси коллеж ба Бригам Янгийн Их Сургуулийг төгссөн. Тэрээр гурван хүүхдийн ээж, найман ач зээгийн эмээ юм.

Түүний нэгдүгээр зөвлөх Силвия Оллрэд нь Сальвадорын уугуул иргэн бөгөөд унаган хэл нь испани хэл юм. Тэрээр Сан Сальвадорт залуу эмэгтэй байхдаа анх номлогчидтой уулзаад удалгүй сүмд орсон ба хожим нь Төв Америкт номлогчоор үйлчилсэн.

Хоёрдугаар зөвлөх Барбара Томпсон нь Гамбургт номлогч байхдаа герман хэл сурсан байна. Тэрээр нийгмийн ажилтнаар магистрын зэрэг хамгаалаад Ютагийн Хүмүүнлэгийн үйлчлэлийн албанд 30 жил ажилласан. Тэрээр тэтгэвэрт гарснаасаа хойш хүчирхийлэлд өртсөн болон хаягдаж орхигдсон хүүхдүүдэд тусалдаг олон улсын байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

 

Эдгээр гурван эмэгтэй нь дэлхий даяарх өсч хөгжиж буй энэхүү байгууллагыг төлөөлж мөн удирдаж байна. Соёлын хувьд ялгаатай, ойлголцоход бэрх өөр өөр хэлтэй ч мормон эмэгтэйчүүд хэзээ ямагт нийгэмдээ хувь нэмрээ оруулж чаддаг хэмээн Бэк эгч хэлжээ.

“Африкт тусламж үзүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн хийх зүйл нь Ютагийн Баунтифулд хийх зүйлээс арай өөр байх болно; мөн Бангалорт хийх зүйл нь Буэнос Айрэст хийхээс арай л өөр байх болно. Тэд хэрхэн тусламж үзүүлэхээ мэднэ. Тэд хэрхэн туслах хэрэгцээг мэдэрч чаддаг. Бид тэднийг хүчирхэгжүүлэхийн тулд энд байгаа юм.”

Мормон эмэгтэйчүүд бүгд адилгүй. Тэд гэр бүлтэй, ганц бие эсвэл бэлэвсэрсэн байж болно. Тэд бол охид, эхчүүд мөн эмээ нар юм. Тэдний ихэнх нь хүүхдээ өсгөн, гэр орноо авч явдаг эзэгтэй нар байхад зарим нь хүч чадал сорьсон ажил мэргэжилтэй байж ч болох юм.

Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн бий болгох талаар зааж, суралцах мөн өөрийгөө хөгжүүлэхийг урамшуулан дэмжиж, эмэгтэйчүүдийн тэнгэрлэг үнэ цэнийг онцлон, энэрэлийн үйлчлэл үзүүлдэг, гэр бүлүүдийг бэхжүүлж, нөхөрлөл, дэмжлэгийн тогтолцоог үүсгэгч энэхүү байгууллагын нэг хэсэг болох боломж ямар үүрэг хариуцлага үүрч байгаагаасаа үл хамааран эмэгтэй хүн бүрд байдаг гэж Бэк эгч хэлсэн юм.

Сүмийн бүтцийн хүрээнд эмэгтэйчүүд нь удирдагч болж, шүтлэг бишрэлийн үеэр үг хэлэх, цуглааны үеэр залбирал хэлэх боломжтой байдаг. Тэд бие даах чадварын зарчмуудыг зааж, хувь хүний түр зуурын болон урт хугацааны хэрэгцээг хангаж шийдвэрлэхэд нь тусалснаар Сүмийн халамжийн хөтөлбөрт идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Сүмийн эмэгтэйчүүд нэг нэгнээ халамжилж, дэмжин урамшуулахын тулд бие биенийхээ гэрт тогтмол айлчлахад зориулсан асар том гэрээр айлчлах хөтөлбөр бас байдаг. Иосеф Смит Халамжийн Нийгэмлэгийн зорилго нь “ядуу, зүдүү, бэлэвсэн, өнчин хүмүүст туслах болон бүхий л ач буянтай зорилгуудыг харуулж үзүүлэхийн төлөө” гэж тайлбарласан байдаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.