Сэдэв

Сүм дэх хүүхдүүд

1878 онд байгуулагдсан, Хүүхдийн хэсэг гэж нэрлэгддэг, хүүхдүүдэд зааж сургадаг нэгдсэн хөтөлбөр сүмд байдаг.  Зорилго нь хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээг зааж, тэднийг Түүний зарчмуудын дагуу амьдарч сурахад нь туслах явдал юм.

Энэ хөтөлбөр нь 3-11 хүртэлх насны бүх хүүхдэд зориулагдсан ба ням гараг бүр эцэг эхчүүдийг долоо хоног тутмын цуглаандаа оролцож байх үеэр хоёр цагийн турш явагддаг.  Одоогоор дэлхий даяар нэг сая гаруй хүүхэд Хүүхдийн хэсэгт хамрагддаг.

Хүүхдийн хэсэг нь — “хуваалцах цаг” болон тус тусын бие даасан ангийн хичээл гэсэн хоёр хэсэгт хуваагддаг байна.  Хуваалцах цаг нь хүүхдүүдэд үйл ажиллагаанд оролцож, сайн мэдээний зарчмуудыг заадаг дуу сурч, дуулах боломж олгодог.

Мөн хүүхдүүдэд бие махбод, бүтээлч сэтгэхүй, соёл, үйлчлэлийн үйл ажиллагаануудад хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж, өөр хоорондоо харьцах боломж олгоход зориулсан тогтмол зохион байгуулагддаг “үйл ажиллагааны өдөрт” оролцдог байна. Үйл ажиллагааны өдөр хүүхдүүдэд ням гарагт Хүүхдийн хэсэгт болон гэртээ заалгасан зарчмуудаа хэрэгжүүлэх боломж олгодог.

8-11 насны хүүхдүүд сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарч, гэрчлэлээ хөгжүүлж, нөхөрлөлийг бий болгоход тусалдаг Бурханд итгэх итгэл хөтөлбөрийн гарын авлагадаа хувийн зорилго тавьдаг. Энэ нь тэднийг 12 настайдаа Залуу эрэгтэйчүүд ба Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрт оролцоход бэлтгэдэг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.