Сэдэв

Семинар

Семинар бол дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан 4 жилийн шашны боловсролын хөтөлбөр юм. Энэ нь шашин харгалзахгүйгээр өсвөр насны бүх хүүхдэд нээлттэй байдаг.

Суралцагчид хичээлийн нэг жилийн турш Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ, Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ зэрэг судруудаас аль нэгийг судалдаг. Суралцагч сургуулиа төгсөх үедээ эдгээр дөрвөн номыг бүгдийг нь уншиж дуусгасан байна.

Хожмын үеийн гэгээнтнүүд олноор амьдардаг газруудад сурагчид семинарт сургуулийнхаа “завсарлагааны цагаар” суралцдаг. Дэлхийн бусад хэсгүүдэд сурагчид хичээлийн өмнө нь эсвэл дараа нь семинарт хамрагддаг. Хол зайтай амьдардаг эсвэл өсвөр насны хожмын үеийн гэгээнтнүүд цөөхөн байдаг газруудад суралцагчид дөрвөн жилийн сургалтын хөтөлбөрийг гэрийн сургалтаар дамжуулан гүйцээж болдог.

Хичээлийг бүрэн цагийн болон сайн дурын багш нар заадаг. Дэлхий даяар ойролцоогоор 350000 гаруй семинарын суралцагч байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.