Сэдэв

Номлогч бэлтгэх төвүүд

Долоо хоног бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 19-25 насны 500 орчим залуу эрэгтэй, эмэгтэй дэлхий даяар байдаг номлогчийг бэлтгэх 15 төвийн (заримдаа НБТ гэж нэрлэдэг) нэг рүү гэр бүл, найз нөхөд, сургууль, ажил төрлөө орхин явдаг.

Номлогч Бэлтгэх Төвд ирэхээсээ өмнө номлогчид Солт Лэйк хотод байдаг сүмийн ерөнхийлөгчөөс тэднийг хоёр жил (залуу эрэгтэйчүүд) эсвэл 18 сарын турш (залуу эмэгтэйчүүд) чухам хаана үйлчлүүлэхээр томилсон тухай захидлыг хүлээн авдаг.

Номлогчдын бараг 80 хувь нь Ютагийн Прово хотод байрлах сүмийн хамгийн том номлогчийг бэлтгэх төвд бэлтгэгддэг. Энэ нь дунджаар 2700 номлогчийн гэр орон болж, жилдээ 24000 орчим номлогчийг бэлтгэдэг.

Номлогчийг бэлтгэх төвд номлогчид шашны зааварчилгаа, хэлний болон заах арга барилын сургалт зэргийг хүлээн авдаг. Мөн тэд 120 гаруй орон руу үйлчлэхээр аялахаасаа өмнө тухайн орон, бүс нутгийнхаа соёл заншлыг ойлгож, хүндэтгэхэд суралцдаг. Хэлний чадвараасаа шалтгаалаад бэлтгэл нь гурван долоо хоногоос гурван сар хүртэл хугацаанд үргэлжилдэг.

Номлогчийн хөтөлбөрийг үзэж болно

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.