Сэдэв

Мелкизедек санваар

Энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байдаг санваарын жаягууд буюу санваарын хоёр зэрэглэлийн дээдэх нь юм. Мелкизедек санваарыг 18-аас дээш настай сүмийн итгэлтэй эрэгтэйчүүдэд хүртээдэг. Эрэгтэй хүн бүрийг гар тавилтаар ганцаарчлан томилдог. Тэдгээр томилогдсон хүмүүсийг санваартан гэдэг ба хожмын үеийн гэгээнтэн эрэгтэйчүүдийн дийлэнх нь санваартнууд байдаг.

Мелкизедек санваарын албанд ахлагч, дээд прист, патриарх, Дал, төлөөлөгч зэрэг нь ордог. Энэ санваарыг атгадаг хүмүүс нь сүмийг удирдах болон хүүхдэд нэр өгч адислах, өвчтэй хүнийг эдгээх, шинээр баптисм хүртсэн гишүүнд Ариун Сүнсний бэлэг өгөх зэрэг ёслолуудыг гүйцэтгэж чадна.

Мелкизедек санваарын нэр нь бошиглогч Абрахамын цаг үед амьдарч байсан агуу дээд пристээс гаралтай.

Аароны санваар, Санваар гэдгийг мөн үзнэ үү.

 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.