Сэдэв

Зөвлөх

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн шашны байгууллагыг үндсэндээ ерөнхийлөгчийн зөвлөлүүд удирддаг. Сүм дэх хамгийн дээд удирдах байгууллага болох Тэргүүн Зөвлөлөөс орон нутгийн цуглаан хүртэлх бүх ерөнхийлөгчийн зөвлөл нь тус бүрдээ ерөнхийлөгч болон хоёр зөвлөхөөс бүрддэг. Энэ хэлбэрээс арай онцлог нэг тохиолдол нь орон нутгийн тойрогт байдаг бөгөөд тойргийн удирдагчийг бишоп гэж нэрлэдэг байна. Түүнд тусалж байгаа хоёр хүнийг мөн адил зөвлөхүүд гэж нэрлэдэг.

Удирдлагын түвшнээс үл хамааран зөвлөхүүдийн зорилго нь ерөнхийлөгч болон бишоптоо тусламж, дэмжлэг үзүүлэх явдал юм. Зөвлөхүүд нь ерөнхийлөгч болон бишопоос өгсөн төрөл бүрийн сүнслэг болон удирдлагын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд ерөнхийлөгч юм уу бишопыг эзгүй байх үед орлодог. Байгууллагаасаа хамаарч эдгээр зөвлөхүүд нь бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс байж болно. Жишээлбэл; Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүд нь насанд хүрсэн эрэгтэй хүмүүс байхад Диконы чуулгын зөвлөхүүд нь 12-13 насны хөвгүүд байдаг. Үүнтэй адил Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь насанд хүрсэн эмэгтэй хүмүүс байхад Залуу эмэгтэйчүүдийн зөвлөхүүд нь 12-18 насны өсвөр насны охид байдаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.