Сэдэв

Далын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийг Тэргүүн Зөвлөл дууддаг ба Далын нэг эсвэл хоёрдугаар чуулгаас томилогдож, Далын чуулгуудыг тэргүүлэх эрх мэдлийг хүлээн авсан долоон гишүүнээс бүрддэг.

Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн ихэнх нь ерөнхийлөгч болон түүний хоёр зөвлөх гэсэн гурван гишүүнтэй байдаг. Харин “Мөн энэ нь Далын дэг жаягийг харуулсан үзэгдлийн дагуу тэд далын гишүүдээс сонгогдсон өөрсдийнх нь дээр тэргүүлэх далан ерөнхийлөгчтэй байх ёстой. Мөн эдгээр ерөнхийлөгчдийн долоо дахь ерөнхийлөгч нь зургаагийн дээр тэргүүлэх ёстой” (С ба Г 107:93–94) гэсэн судрын дагуу Далын—ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд бүгд ерөнхийлөгч бөгөөд нэг нь ч зөвлөх биш юм.

Ахлагч Роналд А. Расбанд, ахлагч Стивэн Э. Снөү, ахлагч Волтэр Ф. Гонзалез, ахлагч Л. Витний Клэйтон, ахлагч Жэй И. Жэнсэн, ахлагч Доналд Л. Холлстром, ахлагч Тэд Р. Каллистэр нар Далын ерөнхийлөгчийн зөвлөлийг бүрдүүлдэг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.