Сэдэв

Гадас

Гишүүд нь гэрийнхээ ойролцоо шүтлэг бишрэлийн цуглаанд оролцож болохоор газар зүйн хувьд зохион байгуулагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглааныг хэлнэ. Гэр бүлийн гишүүн бүр нь гадсанд харьяалагддаг бөгөөд энэ нь католик сүмийн дүүрэгтэй төстэй байдаг. Гадасны удирдагчийг гадасны ерөнхийлөгч гэж нэрлэдэг.

Гадас гэдэг хэллэг нь Хуучин Гэрээний “майхан” гэдгээс авсан бөгөөд “майхан” буюу сүмийг гадсуудаар тулгуур хийн босгодог билээ (Исаиа 54:2-ыг үзнэ үү).

Гадас бүр нь тойрог эсвэл салбар гэж нэрлэгдэх хэд хэдэн жижиг цуглааныг агуулдаг. Гадсанд ихэвчлэн 5-12 тойрог болон салбар байдаг. Сүм дөнгөж үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа газарт гишүүдээ гадасны оронд дүүрэг болгон зохион байгуулдаг байна.

Гишүүд өөрсдөө гадсыг удирдан зохион байгуулах, гишүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах их хэмжээний цаг хугацаа, хүчин чармайлтыг гаргадаг билээ. Ихэнх гишүүнээс тодорхой чадвараар хувь нэмэр оруулахыг орон нутгийн удирдагчид нь хүссэн байдаг. Орон нутгийн засаг захиргааны үүрэг, заах болон үйлчлэлд чиглэсэн албан тушаалууд үүнд хамаарна. Эдгээр үүрэг хариуцлага нь цуглааны хэрэгцээний дагуу тогтмол өөрчлөгдөж байдаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.