Удирдагчийн намтар

Ахлагч М. Рассэлл Баллард

Ахлагч М. Рассэлл Баллард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгынгишүүн юм. Тэрээр 1985 оны 10-р сарын 6-аас хойш төлөөлөгчөөр үйлчилж байгаа бөгөөд дэлхий даяарх сүмийн өдөр тутмын ажил хэргийг удирдан чиглүүлж, сүмийн гишүүдэд номлохын тулд дэлхийг тойрон аялж байгаа билээ.

 

Тэрээр 1928 оны 10-р сарын 8-нд Юта мужийн Солт Лэйк хотод Мэлвин Р. болон Гералдин Смит Баллард нарын хүү болон мэндэлсэн юм. Тэр Ютагийн Их Сургуульд элсэн оржээ.

Залуудаа тэрээр Англид номлолдүйлчилсэн бөгөөд мөн сүмийн номлолын ерөнхийлөгчийн зөвлөхөөр үйлчилж байв. Тэр бишопоор хоёр ч удаа үйлчилсэн юм.

Тэрээр 1974 онд Канадын Торонто номлолын ерөнхийлөгчөөр дуудагдсан бөгөөд 1976 оны 4-р сард Далыннэгдүгээр чуулгад дуудагдах хүртлээ тэнд үйлчилжээ. Далын гишүүний хувьд хариуцсан газар зүйн бүсийнхээ удирдагчдыг удирдаж, тэдэнд сургалт явуулдаг байв. Дараа нь 1980 оны 2-р сараас 1985 оны 10-р сар хүртэл Далын ерөнхийлөгчийн зөвлөлд сүмийн Далын чуулгуудыг хариуцан үйлчилсэн юм. Түүний үйлчлэлийн ихэнх хэсэг нь номлолын ажилд төвлөрч байв.

Сүмийн бүрэн цагийн удирдагчаар дуудагдахаасаа өмнө ахлагч Баллард автомашины болон үл хөдлөх хөрөнгийн мөн хөрөнгө оруулалтын бизнес сонирхдог байв. Тэр сүмийн болон иргэний олон нийгэмлэг, зөвлөлд үйлчилсэн билээ.

Ахлагч Баллард нь Барбара Бөүэнтэй 1951 оны 8-р сарын 28-нд Солт Лэйкийн ариун сүмдгэрлэсэн бөгөөд одоо тэд 2 хүү, 5 охинтой.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.