Удирдагчийн намтар

Ахлагч Квинтин Л. Күк

Ахлагч Квинтин Л. Күк 2007 оны 10-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн гишүүнээр дэмжигдэн батлагдсан юм. 1996 оны 4-р сард ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахдаа Тэрээр Далын хоёрдугаар чуулгад мөн нэгдүгээр чуулгад болон ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан юм.

Тэрээр Далын гишүүний хувьд Филиппиний Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилсэн бөгөөд Номхон далайн арлуудыг болон Хойд Америкийн баруун хойд бүсийн ерөнхийлөгчөөр мөн Номлолын албаны гүйцэтгэх захирлаар үйлчилж байв.

Сүмийн ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үедээ тэрээр Суттэрийн Эрүүл мэндийн системийн дэд даргаар ажиллаж байсан ба өмнө нь Калифорниа эрүүл мэндийн системийн ерөнхийлөгч болон ахлах ажилтнаар мөн бүр өмнө нь Сан Франциско Бэй бүсийн хуулийн компанид бизнесийн хуульчаар болон хамтран удирдагчаар ажиллаж байсан. Тэрээр ашгийн болон ашгийн бус хэд хэдэн корпорацын зөвлөлийн гишүүнээр үйлчилж байгаа билээ.

Ахлагч Күк сүмд бишоп ба гадасны ерөнхийлөгчөөр мөн Калифорнийн Сан Франциско гадасны ерөнхийлөгч болон зөвлөхөөр, Хойд Америкийн баруун бүсийн эрх мэдэлтэн, бүс нутгийн төлөөлөгчөөр тус тус үйлчилж байв. Тэрээр залуу байхдаа Британи номлолд үйлчилсэн юм.

Тэр Ютагийн Логан хотын уугуул иргэн бөгөөд Юта мужийн Их Сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар бакалаврын, Стэнфордын Их Сургуульд хууль цаазын ухаанаар докторын зэрэг хамгаалсан.

Тэрээр 1962 оны 11-р сарын 30-нд Мэри Гаддитай гэрлэсэн бөгөөд одоо тэд 3 хүүхдийн эцэг эх юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.