Удирдагчийн намтар

Ахлагч Даллин Х. Өүкс

Ахлагч Даллин Х. Өүкс 1984 оноос Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүнээр үйлчилж байна.

Тэрээр 1932 онд төрсөн бөгөөд Юта мужийн Прово хотын уугуул иргэн. Тэр болон түүний талийгаач эхнэр Жюнь Диксон Өүкс нар 6 хүүхэдтэй ба Өүкс эгч 1998 оны 7-р сарын 21-нд нас барсан юм. Ахлагч Өүкс 2000 оны 8-р сарын 25-нд Кристэн М. Макмэйнтэй Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн.

Ахлагч Өүкс 1954 онд Бригам Янгийн Их Сургуулийг, 1957 онд Чикагогийн Их Сургуулийн хуулийн сургуулийг төгссөн. Тэр Чикагод хуулийн чиглэлээр ажиллаж мөн зааж байв. Тэрээр 1971-1980 онуудад Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч байсан бөгөөд 1984 онд ажлаасаа чөлөөлөгдөн, төлөөлөгчийн дуудлагаа хүлээн авах хүртлээ Ютагийн дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байлаа.

Тэр бизнесийн ба боловсролын мөн энэрлийн олон байгууллагад албан хаагч болон гишүүн нь юм. Тэр олон ном бичсэн ба шашны болон хуулийн сэдвээр олон ном хамтран бичсэн юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.