Удирдагчийн намтар

Ахлагч Д. Тодд Кристоффэрсон

Ахлагч Д. Тодд Кристоффэрсон 2008 оны 4-р сарын 5-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад дуудагдсан юм. Тэр дуудагдах үедээ Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан билээ.

Далын ерөнхийлөгчийн зөвлөлд байхдаа ахлагч Кристоффэрсон сүмийн Хойд Америкийн баруун, баруун хойд, зүүн өмнөд хэсгүүдийг хариуцан ажиллаж байсан юм. Тэрээр мөн Гэр бүлийн болон Сүмийн түүхийн албаны гүйцэтгэх захирлаар үйлчилж байв. Өмнө нь тэр Мехико хотод суурьшиж, сүм дэх Мексикийн өмнөд бүсийн ерөнхийлөгч байсан билээ.

Сүмийн бүрэн цагийн ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө ахлагч Кристоффэрсон хойд Каролинагийн Чарлоттэд Үндэсний банк корпорацийн (одоогийн Америкийн банк) хамтран ажиллагч зөвлөх байсан. Мөн тэрээр Нэшвиллийн Тэннэссигийн Арилжааны Нэгдсэн Банкны ахлах дэд ерөнхийлөгчөөр болон ерөнхий зөвлөхөөр нь ажиллаж байсан ба тэнд мөн байгууллагуудын хоорондын болон нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог байжээ. Тэрээр АНУ-ын дүүргийн шүүгч Жонн Ж. Сирикагийн бичиг хэргийн ажилтнаар ажилласныхаа дараа 1975-1980 онуудад Вашингтон Ди. Си.-д хуулийн чиглэлээр ажилласан юм.

Тэрээр Ютагийн Плийсэнт Грөү хотод төрж, Нью Жэрсид ахлах сургуулиа төгсөөд БЯИС-д бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд Эдвин С. Хинклийн нэрэмжит шагналыг хүртэж, Дүкийн Их сургуулиас хуулийн зэрэг авчээ.

Тэрээр сүмд олон дуудлагатай байсан ба сүмд бүс нутгийн төлөөлөгч, гадасны ерөнхийлөгч, бишопоор үйлчилж байв. Залуу байхдаа тэрээр Аргентинд номлогчоор үйлчилсэн .

Ахлагч Кристоффэрсон болон эхнэр Кэтерин Жэкоб Кристоффэрсон нар 5 хүүхдийн эцэг эх юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.