Мэдээ мэдээлэл

"Хүмүүнлэгийн багц" аянд Эрдэнэтийн өсвөр үеийнхэн нэгдлээ.

 

ЕХХҮГС-ийн Эрдэнэт салбарын өсвөр үеийнхэн болон сүмийн бүрэн цагийн номлогчид 2019 оны 10-р сарын 2-ны Бямба гарагт Салбарын ерөнхийлөгч Очирбатын Энхбаяр ахын удирдлаган доор Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Цагаан чулуут" багийн нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн багцаа тарааж үйлчлэл хийв.

Багийн иргэд өргөнөөр оролцсон энэхүү үйл ажиллагаанд залуус маань өөрсдийгөө нэг бүрчлэн танилцуулж үйлчлэл болон туслалцаа хэрэгтэй болох үед тэдэнд хандаарай хэмээн хэлэв. Багийн иргэд сүмийн залуустай хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийлсэн эерэг уур амьсгалтай уулзалт болж өнгөрлөө.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.