Мэдээ мэдээлэл

Хятадын Хонконгийн ариун сүмийг онцгойлон адисалсны 20 жилийн ой

2016 оны 3-р сарын 26-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Хятад дахь Хонконгийн ариун сүмийг онцгойлон адисалсны 20 жилийн ой тохиож байна.

2016 оны 3-р сарын 26-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Хятад дахь Хонконгийн ариун сүмийг онцгойлон адисалсны 20 жилийн ой тохиож байна.

Ковлун Тонгийн Корнуалл гудамжинд байрлах найман давхар, оройдоо 2.5 метр өндөр тэнгэр элч Моронайн алтан хөшөө бүхий Хонконгийн ариун сүм нь архитектурын өвөрмөц загвар, хэв маягаараа дүүрэгтээ болон Хонконг даяар алдартай.  Уг барилга 1996 онд архитектурын шилдэг загварын шагнал хүртэж байжээ.

Он жилийн туршид Хонконгийн ариун сүм хажуугаар өнгөрөх, орж үзэх хүсэлтэй олон хүний сонирхлыг татдаг байсан ч олон нийтэд хаалттай гэдгийг мэдээд, тэдний урам хугардаг байв. Зарим хүн ХҮГ ариун сүмийн доторх аливаа нууцын улмаас оруулдаггүй байх гэж боддог байж болох юм.

Үнэндээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь үнэнийг хайгч бүх хүнийг тавтай морилно уу хэмээн урьдаг. Сүмийн гишүүн эсэхээс үл хамааран сүнслэг үнэнийг эрэлхийлж буй хүн бүр ХҮГ цуглааны байруудад очиж, шүтэн биширч болно.

Сүмийн барьж байгуулдаг цуглааны байр болон ариун сүм хоёр нь өөр хоорондоо ялгаатай. Яг Библид гардагчлан, ХҮГ ариун сүмд хийж гүйцэтгэдэг ариун сүмийн гэрлэлт гэх мэт ёслолууд нь туйлын ариун нандин юм. Тиймээс ариун сүмийг онцгойлон адисалсны дараа зөвхөн Бурхантай дээд түвшний гэрээг хийхэд бэлэн Сүмийн зохистой гишүүд ариун сүмд орж, ариун ёслолуудыг үйлдэх боломжтой болдог.

Ариун сүм нь дангаараа ямар нэгэн ер бусын эсвэл нууцлаг зүйл биш юм. Ихэнх тохиолдолд ариун сүмийг онцгойлон адислахын өмнө олон нийтэд орж үзэх боломжийг олгож, нээлттэй байлгадаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өнөөдөр дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг нэг зуун тавин ариун сүмтэй. Хонконгийн ариун сүм бол Азийн бүсдээ Япон, Филиппин, Тайвань, Өмнөд Солонгост баригдсан ариун сүмүүдийн дараа орох тав дахь ариун сүм юм. Уг ариун сүм онцгойлон адислагдсанаасаа хойш ихэвчлэн Ази тивийн гишүүдэд үйлчилж байна.

Хонконгийн ариун сүм хэрхэн баригдсан талаар мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.