Мэдээ мэдээлэл

Зуунмод сумын номын санг шинэчиллээ

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага болон “Амжилтын төлөө залуус” ТББ саяхан Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн номын санг шинэчлэн сайжруулах ажилд гар бие оролцон, хамтран ажиллалаа.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага болон “Амжилтын төлөө залуус” ТББ саяхан Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн номын санг шинэчлэн сайжруулах ажилд гар бие оролцон, хамтран ажиллалаа.

 

Анх Дэзэрэт байгууллагын Алан Мэйнс, Лаура Мэйнс нарын зэрэг төлөөлөгчид тус сургууль дээр айлчлах үеэрээ багш, сурагчдын хэрэглэдэг олон мянган ном тавиур хүрэлцээгүйн улмаас хайрцаг саванд хийх мөн дээр дээрээс давхарлаж тавих байдлаар хурааж хадгалдаг байсныг нь анзаарчээ. Номнуудыг шалаар нэг тавьдаг байсан учир номын сан дотуур явахад бэрхшээлтэй байв. Иймээс тус хоёр байгууллага төсөл хэрэгжүүлэн, “Амжилтын төлөө залуус” ТББ-аас тус номын санд шинээр гэрэлтүүлэг, паркетэн шал суурилуулж, будгийн ажил гүйцэтгэн, ДОУЭБ том хэмжээний номын тавиур 28-ыг хийж, тус сургуульд хүлээлгэн өгсөн байна. Уг төсөл хэрэгжиж дуусах үед номын сан маш цэгцтэй, номнуудаа эмхэлж хураах боломжтой болж, гэрэлтүүлэг сайтай, сурагчдын илүү сайн суралцах орчин болгон бүрдүүлж чаджээ.

Зуунмод сумын захиргаа, “Амжилтын төлөө залуус” ТББ байгууллага Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургуульд суралцдаг 450 хүүхдийн боловсролын чанарыг дээшлүүлэх үйлсэд хамтран ажилласанд ДОУЭБ-ийн зүгээс талархлаа илэрхийлж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.