Мэдээ мэдээлэл

"Ид Шидийн Орон-2"-г дэмжин ажиллахаар боллоо

 

"Лантуун Дохио" ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа "Ид Шидийн Орон-2" хүүхэд хөгжлийн төвийн барилга дах Сургалтын Танхимын тохижилтонд зориулж ЕХХҮГСүм нь 10’000’000 (арван сая) төгрөгийг хандивлан уг төслийг дэмжин ажиллахаар боллоо.
"Лантуун Дохио" ТББ нь хоолгүй өлсөж байгаа, даарч хөрөн, архи, хүчирхийлэл дунд амьдардаг хүүхэд багачуудын ирээдүйг илүү гэрэл гэгээтэй байлгахыг зорин 20, 30 жил хүүхдийн төлөө бодитой ажиллах “Ид шидийн орон” хэмээх нэртэй хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг сайн дурын үндсэн дээр барьж байгаа байгууллага юм.
Алт, уул уурхайн хөрөнгө оруулалтаас илүү урт настай оюуны хөрөнгө оруулалтыг Монголын ирээдүй болсон хүүхэд багачуулд зориулахаар ажиллаж байгаа залуучууддаа амжилт хүсэн, хамтдаа сайхан нийгмийг цогцлоон бүтээхэд хувь нэмрээ оруулахаар боллоо.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.