Мэдээ мэдээлэл

Аврагч Есүс Христийнхтэй адил үйлчлэл

Бидний Аврагч Есүс Христ амьдралынхаа турш тасралтгүй бусдад үйлчилж, шавь нартаа төгс үлгэр жишээ үзүүлж байсан олон түүхийг бид мэддэг.

Бидний Аврагч Есүс Христ амьдралынхаа турш тасралтгүй бусдад үйлчилж, шавь нартаа төгс үлгэр жишээ үзүүлж байсан олон түүхийг бид мэддэг. Бидний зүрх сэтгэл уян зөөлөн, дуулгавартай, Бурханыг хайрлах хайраар дүүрэн байснаар тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хамгийн сайнаараа үйлчлэх боломж үргэлж тохиолддог.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Улаан чулуутын хогийн цэг” гэж нэрлэгддэг газарт Монголын олон бяцхан үр хүүхэд хүнд хэцүү нөхцөлд амьдарсаар байна. Нэгэн бяцхан хүү нохойны гинжээр гинжлүүлээд хоолгүй хэд хоносон, өвлийн хүйтэн шөнө гуталгүй гуравхан настай хүүхэд өрөөсөн хөлөө хөлдтөл аврал эрэн явсан зэрэг төсөөлөхөд ч бэрх амьдралыг ардаа орхисон нэгээс арван зургаан насны 15 орчим хүүхдийг Сарнай эгч маань асарч халамжлан, нэг гэрт хамтдаа халуун ам бүл болон амьдарч байна.

 
          

“YMCA of Mongolia” ТББ-аас санаачилсан аянд хожмын үеийн гэгээнтэн ах эгч нар сайн дураараа нэгдэн, эдгээр хүүхдэд сэтгэлийн болон эд материалын тусламж үзүүллээ. Тус аянд олон нийтийн байгууллага болон Сүмийн гишүүд нийлээд 20 орчим хүн оролцож хандив өгчээ. Биднийг тарчигхан амьдралтай ч хүүхдийн халуун дулаан энергиэр дүүрэн нэгэн гэр бүл инээмсэглэн угтсан юм. Сарнай эгч маань мөрөөдлийн хайрцагтай бөгөөд тэндээ байшин барих мөнгө цуглуулж байгаа гэж бидэнд ярьсан юм.

Эдгээр ах эгчийн хийсэн үйлчлэл үнэхээр гайхалтай бөгөөд Бурханы хүүхдүүдийг өөд нь өргөж, халамжлах Эзэний ажилд туслахаар сүнсээр өдөөгдсөн нь лавтай. Хожмын үеийн гэгээнтнүүдийн олон олон үйлчлэл, залбирал, тусламжийн гар Монголын олон гэр бүлд Аврагчийн гэрлийг үргэлжлүүлэн авчрах болтугай.

 
    

Аврагч “Учир нь намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн. Намайг харь хүн байтал урьж оруулсан, нүцгэн байхад минь намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад Над уруу ирсэн билээ … би нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэрч байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг гэж хэлнэ”(Матай 25:35-36, 40) хэмээн хэлсэн. (Лиахона сэтгүүлийн 2017 оны 1-р сарын дугаарын орон нутгийн мэдээнээс авав)

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.