Сүмийн эмэгтэйчүүд

Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд өөрсдийн өвөрмөц шинж чанараас хүч болон урам зоригийг олж авдаг ба тэд амьдралын зорилготой Бурханы охид болохоо ухаарч,—ариун нандин байдал, мэргэн ухаан, хайр энэрэл зэрэг—тэнгэрлэг байдлын шинж чанаруудыг өөрсдөдөө цогцлоохын төлөө хичээн зүтгэдэг. Тэд бие махбод болон оюун санаагаа ариун нандин бэлэг хэмээн хүндэтгэж, үүнийг гутаах аливаа зүйлсийг эсэргүүцдэг. Тэд шүтлэг бишрэл, суралцах явц, үйлчлэл ба Христэд төвлөрсөн амьдралаар амьдрах чин сэтгэлийн хүч чармайлтаар дамжуулан баяр баяслыг олох хүч чадал, чадвар чадамжаа бүрэн ашиглахыг эрэлхийлдэг. Тэнгэрлэг загвараар эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь тус тусдаа биш харин хамтдаа хамгийн дээд өсөлт хөгжил, баяр баясал, сэтгэл ханамжийг эдэлдэг гэдэгт тэд итгэдэг. Хамтын, ер бусын хичээл зүтгэлээр дамжуулан тэдний хүн нэг бүр нь гэрт болон сүмд мөн нийгэмдээ зайлшгүй шаардлагатай хувь нэмрийг оруулдаг.

Мормон эмэгтэйчүүд Есүс Христийн эмэгтэй дагалдагчдын хувьд өөрсдийн өвийг хүлээн авдаг. Тэд гачигдалтай хүмүүст хүрч, гэр бүлд мөн цуглаанд болон хүмүүсийн илүү өргөн хүрээтэй нэгдэлд хичээнгүйлэн санаа тавихыг чухал даалгавар хэмээн үздэг.

Мормон эмэгтэйчүүд хамтдаа дэлхий дээрх хамгийн том, хамгийн эртний эмэгтэйчүүдийн үйлчлэлийн байгууллагуудын нэг болох Халамжийн Нийгэмлэгийг бүрдүүлдэг. 170 улсад 5.5 сая гишүүнтэй Халамжийн Нийгэмлэг нь дэлхий даяар үйлчлэл үзүүлэх асар том хэрэгсэл юм. Уг нийгэмлэг нь хүний амьдралыг муу бүхнээс: “ядуурал, хувиа бодсон зан, уйтгар гуниг, идэвхгүй байдал, харанхуй бүдүүлэг байдал, ёс журамгүй явдал, дэлхийнх болох явдал, арчаагүй байдал, айдас, хувийн сул талууд болон ганцаардлаас халамжлахаар” 1842 онд зохион байгуулагдсан юм.

Шавь нарын хувьд хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүдийг Бурханд итгэх хувийн итгэл болон Түүнтэй харьцах харилцааг төлөвшүүлэх, судар сургаалыг судлах, гэртээ болон цуглаанууд дээр сайн мэдээг заах мөн сайн мэдээний авралын бүх ёслолд итгэлтэйгээр оролцоход нь урамшуулан дэмждэг. Сүмийн бүх гишүүдийг бүх төрлийн боловсрол эзэмшихэд удаан хугацааны турш урамшуулсаар ирсэн ба энэ бол тэнгэрлэг тушаал бөгөөд үйлчлэлд болон илүү утга учиртай амьдрал руу хөтөлдөг зам билээ.

Сүмийн эрэгтэй, эмэгтэй гишүүдэд сүмд үйлчлэх онцгой бөгөөд хамтын боломжууд бий. Шинэ Гэрээн дэх Христийн бий болгосон загварыг даган сүмийн эрэгтэйчүүд шашны “ёслолуудыг” болон сүмийн захиргааг удирдах боломжийг тэдэнд олгодог санваарын албанд үйлчилдэг. Мормон эмэгтэйчүүд нь номлогчид болохын хувьд заах албан тушаалуудад үйлчилж, орон нутгийн болон бусад холбогдох түвшний байгууллагуудыг тэргүүлж, бусдад зөвлөж бас үйлчилж мөн бусад олон нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэйчүүд нь мөн хэлэлцүүлэг хийх болон шийдвэр гаргах үйл явцад бүрэн дүүрэн оролцогчид байдгийн хувиар сүмийн цуглаанууд дахь удирдлагын зөвлөлд салшгүй нэгэн хэсэг нь болдог.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь хувьд үйлчлэл үзүүлэх хамгийн чухал хүрээ нь өөрсдийнх нь гэр бүлүүдийн дотор байдаг. Мормон эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд гэр бүлийг Өөрийн хүүхдүүдийн төлөөх Бурханы төлөвлөгөөний гол цөм мөн нийгмийн үндсэн нэгж хэмээн үздэг. Тэд эцэг, эхийн хамтын ажил үүргийг энэ амьдралын нэн тэргүүнд чухалчлах зүйл мөн Христэд төвлөрсөн гэр бүлийг үүсгэх дэмжлэг бас хүчирхэгжүүлэх хувь нэмэр хэмээн анхааран үздэг. Сүм дэх эмэгтэйчүүд амьдралынх нь нөхцөл байдал ямар ч байсан эргэн тойронд нь байгаа хүмүүсийг асарч, хүчирхэгжүүлэхийг эрмэлздэг. Хувийн, садан төрлийн, цуглааны болон дэлхий дахины гэр бүлийнхээ бүтцийг бэхжүүлснээр эмэгтэйчүүд сургаалыг болон Аврагчийн үлгэр жишээг дагах үүрэг амлалтаа илтгэн харуулдаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.