Мэдээ мэдээлэл

Чойбалсан хот "Хүмүүнлэгийн багц" аянд хамрагдав.

 

ЕХХҮГ Сүмийн өсвөр үеийнхний бэлдсэн "Хүмүүнлэгийн багц" хандивлах аян үргэлжилсээр байна. Энэ удаад Чойбалсан салбарын өсвөр үеийн охид болон хөвгүүд Зүүн Бүсийн Ахмадын Асрамжийн газрын ахмадуудад хүмүүнлэгийн багцаа хандивлалаа. 

Тэд ахмадуудад зориулан өөрийн бэлдсэн дуугаа дуулж цагийг хамтдаа баяр баяслаар дүүрэн өнгөрөөлөө. Ахмадууд залуусын хандивласан багц болон хүүхдүүдтэй хамт байсан цаг хугацаандаа баяртай байлаа. Сүмийн залуус хийсэн үйлчлэлээсээ их зүйлс сурсан талаараа мөн хуваалцаж байв. 

Үүний дараа өсвөр үеийнхэн маань Дорнод аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэстэй хамтран зорилтот бүлгийн иргэдэд мөн хүмүүнлэгийн багцуудаа хандивлав. Сайн үйлс хийж байгаа өсвөр үеийн залуучуудад ХХҮХэлтсийн удирдлагууд талархсанаа илэрхийлж хичээл сурлагад нь амжилт хүслээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.