Цусны донорын өдөрлөг зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрладаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн байран дээр 2017 оны 8-р сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн Хорооноос Цусны донорын өдөрлөг зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрладаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн байран дээр 2017 оны 8-р сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн Хорооноос Цусны донорын өдөрлөг зохион байгууллаа.

 

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв, Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн Хорооныхон сайн дураараа бэлэглэсэн цус төрөхийн болон гэмтэл ослын улмаас их хэмжээний цус алдсан хүмүүс, ургийн дутагдалд орсон хүүхдүүд, цусны янз бүрийн өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүдэд хийгдэж, тэдний амь насыг аврах боломж олгодог сайн үйлс юм. 17-60 насны аль ч бүлгийн цустай эрүүл хүмүүс донор байж болно. Донорын өгсөн цус богино хугацаанд нөхөн төлжиж, эрхтэн систем шинэ цусаар тэжээгддэг тул судасны хана хатуурах, өтлөх явц удаан явагдаж, донор хүн эрүүл чийрэг байдаг. Хүн донор болсноор цусныхаа бүлгийг мэдэх, цусны дөрвөн төрлийн шинжилгээ хийлгэх, өөрийнхөө эрүүл мэндийг хянах боломжтой болно хэмээн тайлбарлан, дараах шүлгийн мөрийг хэлсэн юм.  

Таны цусыг хэнд зориулсныг

Та өөрөө мэдээгүй ч гэлээ

Аймшигт үхлээс хэн нэгний амийг

Аварсан гэдэгтээ итгэж болно.

Сүмийн Үйлчлэлийн төвөөс тус өдөрлөгийг дэмжин, цусаа хандивлах, нэг ч гэсэн хүний амийг аврах ажилд хүмүүсийг уриалж оролцлоо.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.