Сүм номлолын ажилд өөрчлөлт хийснээ зарлав

Сүм номлолын ажилд өөрчлөлт хийснээ зарлав

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхийн бүс нутаг бүрийн хэрэгцээнд илүү сайн тохируулахын тулд 421 гэсэн номлолын тоогоо өөрчилнө гэдгийг Mormon Newsroom-д 10-р сард мэдээлсэн билээ.

Мэдээ мэдээлэл

2018 онд таван шинэ номлол нээгдэнэ;  19 номлол бусад номлолтой нэгдэнэ

 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхийн бүс нутаг бүрийн хэрэгцээнд илүү сайн тохируулахын тулд 421 гэсэн номлолын тоогоо өөрчилнө гэдгийг Mormon Newsroom-д 10-р сард мэдээлсэн билээ. Өнөөдөр , Сүм 19 номлолын хил хязгаар дахин өөрчилж, таван шинэ номлолыг нээж байгаагаа зарлаж байна. Дараах өөрчлөлтийг оруулснаар нийтдээ 407 номлолтой болно.

Дараах таван номлол 2018 оны 7-р сард нээгдэнэ. Үүнд:

Бразил Рио де Жанейро Өмнөд

Зааны Ясан Эрэг Ямаусаукро

Нигер Ибадан

Филиппин Кабанатуан

Зимбабве Булаваяо

Мөн Сүмээс дараах 19 номлолын хил хязгаарыг 2018 оны 7-р  сард өөрчилж, тэдгээрийг бусад номлолтой нэгтгэнэ. Үүнд:

Австрали Сидней Хойд

Болгар Софиа

Калифорниа Модесто

Калифорниа Сан Фернандо

Финланд Лондон Өмнөд

Грек Афин

Иллиной Чикаго Баруун

Мексико Күйдэд Обрегон

Мексико Рейноса

Миссиссиппи Жаксон

Нью-Йорк Нью-Йорк Өмнөд

Охайо Клевланд

Португал Порто

Румын/Молдав

Орос Самара

Испани Малага

Украйн Лиев

Юта Логан

Вашингтон Федерал Уэй

Номлолын хил хязгаарын өөрчлөлт нь хэвийн зүйл юм. Ерөнхийлөгч Томас С.Монсоны 2012 онд  номлогчийн үйлчлэх насыг өөрчлөх тухай зарласнаас хойш хэдхэн жилийн дотор номлогчдын тоо 58000-аас 88000 болж огцом өссөнтэй холбогдуулан Сүм шинээр 76 номлолыг нээсэн билээ. Урьдчилан таамаглаж байсны дагуу түүнээс хойш номлогчдын тоо анхны тооноос ойролцоогоор 68000 болж буурсан юм.

Цөөн номлогч байхын хэрээр цөөн номлол хэрэгтэй хэдий ч энэ нь дэлхий даяарх хэрэгцээтэй бүс нутгуудад номлогчдоо илүү стратегитай байршуулах нь чухал гэдгийг харуулж байна.  Тиймээс, таван шинэ номлолыг нээж байгаа болно.

“Бид номлогчдыг байж болох бүхий л газруудад хүрч, Есүс Христийн сайн мэдээг хуваалцаасай, олон нийтийн үйлчлэлийг хийгээсэй хэмээн хүсч байна” гэж Номлолын Газрын гүйцэтгэх захирал Далын ерөнхий эрх мэдэлтэн ахлагч Брэнт Х.Нийлсон хэлсэн юм.  “Аврагчийн бий болгосон хэв маяг бол бүх дэлхий даяар, нэг нэгээр нь, хүн бүрийн амьдралыг өөрчлөх явдал бөгөөд энэ нь тасралтгүй зохион байгуулалт, төлөвлөлтийг шаардаж байдаг зүйл юм.”

Тухайн өөрчлөлтөд хамрагдсан номлолын ерөнхийлөгчид номлолын талбарыг нэгтгэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг номлогчдын эцэг эхэд холбоо харилцааагаар дамжуулан удахгүй хүргэх болно.

Шинэ номлолын ерөнхийлөгчдийн жагсаалтыг Church News (Сүмийн мэдээ) (Гол төлөв Хожмын үеийн гэгээнтнүүдэд зориулагдсан эх сурвалж) рүү орж үзнэ үү.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.