Сүмийн 17 дахь ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 17 дахь ерөнхийлөгч боллоо.

Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 17 дахь ерөнхийлөгч юм. Энэхүү мэдэгдлийг өнөөдөр буюу 2018 оны 1-р сарын 17-ны өдөр Юта мужийн Солт Лэйк Ситид хийв. 93 настай ерөнхийлөгч Нэлсон 2018 оны 1-р сарын 2-нд таалал төгссөн ерөнхийлөгч Томас С.Монсоны халааг авч байна. Сүмийн ерөнхийлөгчийн хувьд тэрээр дэлхийн өнцөг булан бүрийн нэг итгэл бишрэлтэй 16 сая гишүүний удирдагч юм.

 

Тэрээр Даллин Х.Өүксийг (85 настай) нэгдүгээр зөвлөхөөр, Хэнри Б.Айрингийг (84 настай) хоёрдугаар зөвлөхөөр Сүмийн дээд удирдах байгууллага болох Тэргүүн Зөвлөлд хамт үйлчлэхэд тус тус дуудлаа.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.