Ахлагч Дэвид П.Хөүмэр

Ахлагч Дэвид П.Хөүмэр

Ахлагч Дэвид П.Хөүмэр 2018 оны 3-р сарын 31-нд 55 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан.

Мэдээ мэдээлэл

Ахлагч Дэвид П.Хөүмэр 2018 оны 3-р сарын 31-нд 55 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан. Тэрээр уг дуудлагыг хүлээн авах үедээ Европын бүс дэх Далын гуравдугаар чуулгын гишүүнээр үйлчилж байв. Үүнээс өмнө буюу 2013 оноос 2014 он хүртэлх хугацаанд тэрээр Хойд Америкийн Зүүн хойд бүсийн Далын зургаадугаар чуулгын гишүүнээр үйлчилж байсан.

 

Ахлагч Хөүмэр 1985 онд Ютагийн Их Сургуулийг Эдийн засгийн шинжлэх ухааны бакалаврын  зэрэгтэй төгссөн ба 1987 онд Пенсильванийн Их Сургуульд суралцаж, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Тэрээр 31 жил Жэнэрал Миллс корпорацид ажиллаж байхдаа Европ, Канад, Номхон далайн арлын орнууд болон Латин Америк, Америкийн Нэгдсэн Улс зэрэг оронд томилогдон ажиллаж байжээ. Тэрээр тэтгэвэрт гарах үедээ Жэнэрал Миллс болон Нестле Эс А-ийн хооронд байгуулагдсан даян дэлхийн хамтарсан компани болох Сэреал Партнэрс Үөрлдвайд компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байв.

Ахлагч Хөүмэр нь Хятадын Хонконг номлолд бүрэн цагийн номлогч, бишоп, гадасны ерөнхийлөгч, бүсийн халамжийн асуудал хариуцсан удирдагч зэрэг Сүмийн хэд хэдэн дуудлагад үйлчилж байжээ.

Дэвид Пол Хөүмэр 1961 оны 4-р сарын 25-нд Юта муж улсын Солт Лэйк Сити хотод төрсөн бөгөөд 1984 онд Нэнси Дрансфийлдтэй гэрлэсэн. Тэд зургаан хүүхэдтэй.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.