Ахлагч Дэвид А.Бэднар, Сюзан Бэднар эгч нар Ази дахь гэгээнтнүүдэд тохинуулсан нь

Мэдээ мэдээлэл
 Ахлагч Дэвид А.Бэднар, Сюзан К.Бэднар эгч хоёр 5 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Азийн бүсэд хийсэн айлчлалынхаа хүрээнд Сүмийн гишүүдтэй хайр болон сургаалиа тохинууллын сүнсээр хуваалцжээ.  

Ахлагч Бэднар Бэднар эгчийн хамт Монгол, Хонк Конг, Камбож зэрэг улсад айлчилсан шахуу хөтөлбөрийнхөө хүрээнд онцгой цугларалт, сургалт, номлогчдын цугларалт, асуулт хариултын уулзалт болон Энэтхэг улсад анх удаагаа зохион байгуулагдсан, тухайн улс орныг бүхэлд нь хамарсан Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө (ЗБББТ) Чуулган гэх мэт янз бүрийн арга хэмжээний үеэр сүмийн гишүүдтэй уулзав. Түүнээс гадна, ахлагч Бэднар Камбож улсын засгийн газар, Улаан Загалмайн Нийгэмлэгийн удирдагчидтай уулзах боломж гарсан.

Энэтхэгт ЗБББТөлөө Чуулганд оролцсон нь ахлагч Бэднарийн хувьд онцгой боломж байжээ. Энэхүү арга хэмжээнд Энэтхэгийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 500 орчим өсвөр үеийнхэн, залуу насанд хүрэгчдийн зөвлөхүүд оролцов. Өсвөр үеийнхэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээс сургаал сонсох мөн түүнээс суралцах бэлтгэлтэй иржээ. Сүм эрчимтэй хөгжиж буй энэ улс оронд ахлагч Бэднар ирээдүйн удирдагчид болох энэ хүмүүст зааж сургах, сүнслэгээр нөлөөлөх, дэмжин урамшуулах боломжтой байв.

Бэднар эгч айлчилсан улс орон болгондоо ахлагч Бэднарт хайраа харуулж, дэмжлэг үзүүлэхээс гадна түүний тэнгэрлэг дуудлагынх нь талаарх мэдлэгээ гэрчилсээр байсан.  Түүнийг Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч ба Түүгээр дэмжин батлагдсан, Түүний сүнслэг өдөөлтийг тогтмол хүлээн авдаг мөн Түүний талаар онцгой гэрчлэл хуваалцдаг нэгэн болохыг эгч гэрчилж байлаа.  

Хонг Конгд байхдаа ахлагч Бэднар, Бэднар эгч хоёр олон улсын дүүргийн салбаруудын хамтарсан ариун ёслолын цуглаанд оролцсон бөгөөд залуу насанд хүрэгчдийн асуултад хариулан, уулзав. Ийнхүү зохион байгуулагдсан бүх арга хэмжээнд ахлагч Бэднар Их Эзэний шинэ бошиглогч, Сүмийн шинэ ерөнхийлөгчийн ёс журам бүхий сонгон шилжих үйл явцад идэвхтэй оролцох нь ямар байдгийг мэдэж авсан дэлхий дээр байгаа цөөн 13 хүний нэг болсныхоо хувьд туршлагаасаа хуваалцсан. 

“Бошиглогчийг сүүлчийн амьсгалаа хураах үед Тэргүүн Зөвлөл нэн даруй татан буугддаг бөгөөд Арван хоёрын Чуулга нь тэргүүлэх чуулга болдог” хэмээн ахлагч Бэднар тайлбарлаад,  “Хэн дараагийн ерөнхийлөгч болох вэ гэсэн асуултыг тавих огт шаардлагагүй юм. ... Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний дуудлага нь 34 жилийн өмнө эхэлсэн байсан бөгөөд тэрээр төлөөлөгчөөр дуудагдаж, холбогдох [санваарын] түлхүүрүүдийг хүлээн авсан юм” хэмээн үргэлжлүүлэн хэлэв.

 Монгол улсад ахлагч Бэднар Сүмийн номлогчид, тэдний сонирхогчдыг Сүнсээр зааж, суралцахыг дэмжин урамшуулав. Энэ нь Ариун Сүнснээс хүлээн авах тэдний бодол, мэдрэмж байдаг бөгөөд зүгээр хэн нэгний үгэнд итгэж, найдах явдал биш юм. Мөн тэрээр гишүүдтэй сүмийн ёслолуудын ач холбогдлын талаар хуваалцсан бөгөөд тэдгээр ёслолыг амьдралдаа нэн тэргүүнд тавьж, хүндэтгэж байхыг онцлон тэмдэглэсэн.

хлагч Бэднар Камбож улсад номлогчид, гишүүдтэй уулзахын зэрэгцээ тус улсын Сүсэг бишрэл, шашны яамны удирдагчид, Камбожийн Улаан Загалмайн Ерөнхий нарийн бичгийн дарга нартай хийсэн уулзалтад оролцжээ.   Эдгээр уулзалт нь Сүмийн хувьд засгийн газрын удирдагчидтай харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх, Камбож улс даяар үзүүлж буй хүмүүнлэгийн хүчин чармайлтад уялдаа бүхий дэмжлэг үзүүлэх боломж олгодог.  

Айлчлалын үеэр ахлагч Бэднар, Бэднар эгч хоёрыг Азийн Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд болох Бүсийн ерөнхийлөгч ахлагч Ранди Д.Фанк ба Андрэа Фанк эгч, нэгдүгээр зөвлөх ахлагч Дэвид Ф.Эванс ба Мэри Эванс эгч, хоёрдугаар зөвлөх ахлагч Пэтэр Ф.Мэурс ба Максин Мэурс эгч нар дагалдав. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.