Эрүүл мэндийн дадал хэвшлүүд

Сэдэв

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд эрүүл амьдралын хэв маягаараа олонд танигдсан байдаг. Сүмийн эрүүл мэндийн хөтөлбөрийг анх ерөнхийлөгч Иосеф Смит 1833 онд бичсэн ба анхны гишүүдэд Бурханаас ирсэн илчлэлт хэмээн танилцуулжээ. Өнөөдөр хожмын үеийн гэгээнтнүүд эрүүл мэндийн энэхүү удирдамжийг “Мэргэн ухааны үг” хэмээн нэрлэдэг (Сургаал ба Гэрээ 89).

Энэхүү эрүүл мэндийн хуулин дахь нөхцөлүүдэд: архи уухгүй, тамхи татахгүй ба зажлахгүй, “халуун ундаа” буюу ялангуяа цай, кофе уухгүй байх нь орно. “Эрүүл мэндэд тустай ургамал”, жимс, үр тариа хэрэглэхийг дэмждэг. Махыг “багаар” ашиглах ёстой. Түүнчлэн хууль бус ч бай, хуулийн дагуу ч бай, эмчийн бичигтэй ч бай, хяналттай ч бай эмийг буруу хэрэглэх нь эрүүл мэндийн хуулийн нөхцөлийг зөрчсөн хэмээн сүм үздэг.

“Зуу гаруй жилийн өмнөх энэ эрүүл мэндийн хуулийн нөхцөл нь эрүүл мэндийг сайжруулах болон хадгалж үлдэхийн тулд дэлхийд тавигдаж байгаа тодорхойлолттой яг тохирч байна” хэмээн Солт Лэйк хотын ХҮГ эмнэлгийн эрүүл мэндийн институтийн хөтөлбөрийн захирал, гүн ухааны доктор Тед Адамс хэлжээ.

Лос Анжелос хотын Калифорнийн Их Сургууль Калифорни муж дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 10000 гишүүний нас баралтын түвшинг болон эрүүл мэндийн дадал хэвшлийг 14 жил судлаад 1997 онд дуусжээ. Олж мэдсэн тодорхой зүйлс нь: Эрүүл мэндийн хуулийн нөхцөлийг дагасан сүмийн гишүүдийн хавдар болон зүрх судасны өвчний улмаас үүсэх нас баралт нь хамгийн бага — буюу Нэгдсэн Улсын дундаж түвшний бараг тал хувьтай нь тэнцдэг байна. Түүнчлэн уг судалгаа нь тэрхүү хуулийн нөхцөлийг дагадаг сүмийн гишүүд Нэгдсэн Улсын цагаан арьст хүмүүсээс 8-11 жилээр урт насалдаг болохыг нотолжээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.