Сэдэв

Гэр бүл

  • Мөнхөд хамт амьдарч, өсч хөгждөг нэгдмэл гэр бүлийн зарчим бол хожмын үеийн гэгээнтний сургаалын гол цөм юм. Эцэг эхийн удирддаг гэр бүлд хүүхдүүд хайр, итгэл, үнэнч байдал, нөхөрлөл, үйлчлэл зэрэг ариун журмуудыг хөгжүүлдэг.
  • Сүмийн сургаалын дагуу ариун сүмд хийгдсэн гэрлэлт нь хосууд ариун сүмийнхээ тангарагт үнэнч хэвээр үлдсэн цагт үхлээр ч салгагддаггүй. Харин гэр бүлийн харилцаа булшны цаана ч үргэлжлэн, гэр бүлийн гишүүд мөнх оршихуйн туршид өсч хөгжих боломжтой юм.
  • 1995 онд сүмийн хоёр том удирдлагын нэгж болох Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн чуулга нь гэр бүлийн бурханлаг шинж чанар болон гэр бүлийн харилцааг хэрхэн удирдан чиглүүлж, дэмжих хэрэгтэйг тайлбарласан тунхгийг гаргасан билээ. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”–ийг унш.)
  • Сүмийн удирдагчид 1915 онд долоо хоногт нэг удаа гэр бүлийн гишүүдээ цуглуулахыг эцэг эхчүүдээс шаардсан гэр бүлийн үдшийн хөтөлбөрийг гаргасан. Гэр бүлийн үдэш бол эцэг эхчүүд хүүхдүүддээ сургаалын зарчмуудыг зааж болох цаг хугацаа юм. Ерөнхийдөө гэр бүлийн үдэшт залбирал, дуу, богино хэмжээний хичээл, үйл ажиллагаа, зууш зэрэг багтдаг. Хичээлийг эцэг эхчүүд, зарим үед хүүхдүүд заадаг.

 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.