Загварын удирдамж – Сүмийн нэр

Сэдэв

Сүмийн албан ёсны нэр бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм. Энэ нэр бүтнээрээ 1838 онд Иосеф Смитэд илчлэлтээр Бурханаас өгөгдсөн.

  • Сүмийг нэрийг хамгийн эхэнд дурдахдаа "Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм" гэсэн бүтэн нэрийг ашиглах нь зүйтэй.
  • Товчлох шаардлага гарвал “Сүм” юм уу “Есүс Христийн Сүм” гэдэг нэрийг ашиглаж болно.  Түүнчлэн “Есүс Христийн сэргээгдсэн Сүм” гэдэг нэрийг хэрэглэх нь зөв зүйтэй бөгөөд үүнийг дэмжинэ.
  • “Мормоны Сүм” гэдэг нэр Сүмийн хоч маягаар удаан хугацаагаар хэрэглэгдсэн ч энэ нь зөвшөөрөгдсөн нэр биш тул Сүмээс энэ нэрийг ашиглахгүй байхыг хүсэж байна. Тиймээс “Мормоны Сүм,” “ХҮГ Сүм” юм уу “Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” гэх зэрэг Сүмийн албан бус нэрсийг товчлон “Мормон,” “ХҮГ” гэх мэтийн нэрийг ашиглахаас зайлсхийнэ үү.
  • Сүмийн гишүүдийг дурдаж байгаа бол “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд” юм уу “хожмын үеийн гэгээнтнүүд” гэсэн нэрийг хэрэглэвэл зохино. “мормончууд” гэдэг нэрийг ашиглахгүй байхыг хүсье.
  • Мормоны Номыг хэлэхэд юм уу “Мормон жим харгуй” гэх мэт түүхэн мэдээллийг өгч байгаа бол “Мормон” гэдэг нэрийг тэмдэг нэр болгон ашиглах нь зөв.
  • “Мормонизм” гэдэг нэр томьёо буруу бөгөөд энэ нэр томьёог ашиглахгүй байхыг хүсэж байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хувьд онцгой сургаал, соёл уламжлал, амьдралын хэв маягийг хослуулж, дүрслэн тайлбарлах үед “Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ” гэж нэрлэх нь зөв бөгөөд үүнийг дэмжиж байна.
  • Олон эхнэртэй байхыг ёсыг дагадаг хүмүүсийг эсвэл байгууллагыг дурдахдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм олон эхнэртэй байхыг ёсыг дагадаг аливаа бүлэгтэй холбоогүй гэдгийг мэдэгддэг байх ёстой.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.