Мэдээ мэдээлэл

Сонгинохайрхан дүүрэг дэх Хорих 405-р ангийн жаазны үйлдвэрт тоног төхөөрөмж хандивлав

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд жааз хийх бэлдэц, тоног төхөөрөмж, хатгамлын материалыг Сонгинохайрхан дүүрэг дэх Хорих 405-р ангийн жаазны үйлдвэрт хандивлалаа.

Энэхүү төслөөр хоригдлууд чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлж, ар гэрийнхэндээ туслах боломжтой боллоо. 2014 оны 8-р сарын 20-нд батлагдсан уг төсөл тоног төхөөрөмжийн зардалд гурван мянга нэг зуун арван найман ам.доллар зарцуулсан бөгөөд дээрх төслийн үр шимийг 45 гаруй хүн хүртэж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.