Мэдээ мэдээлэл

Дэлхийг гэрэлтүүлцгээе!

Христийн мэндэлсний баярын арга хэмжээ

Христийн мэндэлсний баярын “Дэлхийг гэрэлтүүлцгээе” арга хэмжээ Христийнхтэй адил үйлчлэл хийхэд биднийг урамшуулан дэмжиж байна. Дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүд энэ арга хэмжээнд идэвхтэй хүчин чармайлт гарган оролцож байгаа билээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Есүс Христийн амьдралыг баярлан тэмдэглэдэг энэ баярын үеэр бусдад үйлчилж, туслах үйлсэд олон нийтийг оролцохыг уриалж байна. Христийн мэндэлсний өдөрт зориулсан 25 өдрийн турш 25 арга замаар “Дэлхийг гэрэлтүүлцгээе” компанит арга хэмжээ дэлхий даяарх бүх хүнд хандан 2017 оны 12-р сарын 1-ний баасан гаргаас эхлэн явагдаж эхэлнэ.

Христийн мэндэлсний баярын “Дэлхийг гэрэлтүүлцгээе” компанит арга хэмжээ энэ жил хоёр дахь удаагаа хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ Есүс Христийн гэрэл, “ертөнцийн гэрэл” (Иохан 8:12)-ийг баярлан тэмдэглэх, бусадтай хуваалцахад голлон төвлөрч байна. Аврагч “Та нар дэлхийн гэрэл мөн” (Maтай 5:14) хэмээн тунхагласан.

2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, Түүний хэрхэн амьдарч, заасанчлан амьдрах юм бол тэрхүү гэрэл бидний дотор асаж, бусдын явах ёстой замыг гэрэлтүүлж болно” хэмээн хэлжээ.

Нинжин сэтгэлийн өчүүхэн атлаа энгийн үйлдэл нь хүлээн авч буй хүндээ маш их утгатай байдаг. Бидний үйлчлэл бусдад нөлөөлж, улам улам түгэн тархах болно.

Фэйсбүүк, пинтерест, инстаграм зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцах захиасыг түгээхэд туслах “25 өдөр, 25 арга замаар” нэртэй видео бичлэг, хуанли зэргийг Сүмээс гаргаж, #ДЭЛХИЙГГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ хаштагийг ашиглан, өөрсдийн туршлагаас хуваалцахад урамшуулж байна.

Гишүүд, номлогчид энэхүү арга хэмжээнд оролцоход бусдыг урамшуулан дэмжих зорилгоор уг арга хэмжээний утга санааг илэрхийлсэн зурагт хуудас, дамжуулах хуудас зэргийг онлайнаар авах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд lds.mn руу зочлоорой.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.