Сэдэв

Шашны институт

http://institute.lds.org

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд боловсролыг онцгой чухалчилдаг. Сүм дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан семинарын ангиас гадна 18-30 насны ганц бие залуучуудад мөн коллежийн гэр бүлтэй оюутнуудад зориулсан “институт” гэж нэрлэдэг шашны ангиудыг бас ивээн тэтгэдэг.  

  • Бүрэн цагийн болон сайн дурын багш нар орон нутгийн сүмийн цуглааны байруудад, сүмийн өмч бүхий шашны институтын барилга дотор эсвэл хувийн гэр орондоо хичээлээ заадаг. Долоо хоног бүрийн ангиуд нь ажлын өдрүүдэд болон оройн цагаар хичээллэдэг байна.
  • Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ, Мормоны Ном, Сүмийн түүх, үерхэл, гэрлэлт мөн гэр бүлийн түүхийг хэрхэн судлах тухай ангиуд байдаг.
  • Институт нь хүмүүнлэгийн үйлчилгээ, нийгмийн харилцаа, удирдлагын сургалтаар өсч хөгжих боломжийг оюутнуудад олгодог. Энэ нь оюутнуудыг дарамт шахалт, хүнд бэрхшээл, өдөр тутмын амьдралын сорилттой тулгарах үед нь тэдний сүнслэг байдлыг өсөж хөгжихөд дэмжих зорилготой юм.
  • Институтийн ангиуд нь АНУ-д болон өөр улс орнуудад үргэлжлэн өссөөр байна. 2005 онд гадаадын орнуудад 200000 гаруй оюутан шашны институтын хичээлд хамрагдсан байхад АНУ-д 167000 оюутан хамрагдсан байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.