Сэдэв

Цагаачлал

Дэлхийг тойрсон олон нарийн төвөгтэй асуудлыг шийдэхэд оролцдог дэлхий дахины сүмийн хувьд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхий даяар үр нөлөөгөө үзүүлдэг ерөнхий, суурь зарчмуудыг дэмжиж ажилладаг. Сүм Ютагийн гэрээ тунхаглалыг цагаачлалын шинэчлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хариуцлагатай арга гэж үзэн дэмждэг. Энэ нь бидний дэмждэг чухал зарчмуудтай нийцэж байна:

  • Бид хөршөө хайрласнаар Есүс Христийг дагадаг. Аврагч “хөрш” гэдэг утганд бүх цаг үе дэх мөн бүх газар нутаг дахь Бурханы бүх хүүхэд багтдаг гэж заасан юм.
  • Бид гэр бүлүүдийг бэхжүүлэх байнгын хэрэгцээ байдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлүүд хамтдаа байх ёстой. Ажил хийдэг эцэг эхчүүдээс хүүхдүүдийг нь хүчээр салгах нь гэр бүлийг сулруулж, нийгэмд хор хохирол учруулдаг.
  • Бид бүх улс үндэстэн хууль тогтоомжоо мөрдөж, хил хязгаараа хамгаалах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн улс орны хууль тогтоомжид хамаарах бүх хүн хуультай холбоотой үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.
 

Төрийн эрх мэдэлтнүүд шударга, энэрэнгүй нийгэм гэсэн бидний хамгийн эрхэм дээд зорилготой нийцэхүйц хуулийг гаргаж, хэрэгжүүлэх ёстой. Ийм хууль нь хөршөө хайрлах хайр, гэр бүлийн хүч чадал мөн хэрэгжүүлэх боломжтой шударга хуулиудыг мөрдөж сахих зэргийг зохистой тэнцвэржүүлэх юм. *

 

Сүм хамгийн сүүлд 2011 оны 6-р сарын 10-нд цагаачлалын асуудлаар мэдэгдэл гаргасан.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.