Сэдэв

Хүүхдийн хэсэг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь хүүхдүүдэд Бурханы төлөвлөгөөний тухай зааж, тэдэнд Есүс Христийн жишээг дагаж сурахад онцгой анхаарал хандуулдаг. Энэ зорилгыг биелүүлэхэд нь туслахын тулд сүмээс Хүүхдийн хэсгийн байгууллагыг 18 сартайгаас 12 нас хүртэлх хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг.

Хүүхдийн хэсэг нь эцэг эхчүүдийн шашны талаарх заавар сургамж дээр нэмэлт тусламж болохоор зохион байгуулагдсан байдаг. Ням гараг бүр Мормон шүтлэг бишрэлийн үйл ажиллагааны үеэр хүүхдүүд сүмийн сургаалаас судалж, дуу дуулж, сургалтын үйл ажиллагаанд оролцохоор цуглардаг. Бүх насны хүүхдүүд залбирах, судраас унших, сайн мэдээний сэдвээр үг хэлэх зэргээр энэ эдгээр цуглаанд оролцох боломжтой байдаг. Ням гарагт Мөн Хүүхдийн хэсгийн цагаар хүүхдүүд ойролцоо насны бусад хүүхдүүдтэй хамт хичээллэхээр жижиг ангиудад хуваагдан цуглардаг. Энэ ажилд сайн дураар цаг заваа зарцуулахаар дуудагдсан сүмийн насанд хүрсэн гишүүд эдгээр хичээлийг заадаг.

Дэлхий даяарх Хүүхдийн хэсэгт нэг сая гаруй хүүхэд хамрагддаг. Хүүхдийн хэсгийн байгууллагыг удирддаг одоогийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл нь Рөүзмэри М.Виксом, Жийн А.Стивэнс, Шэрол А.Эсплин нарын бүрэлдхүүнтэй.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.