Сэдэв

ХҮГ Гэр бүлийн үйлчлэл

ХҮГ Гэр бүлийн үйлчлэл нь хувь хүмүүс, гэр бүлүүдийг бэхжүүлэхээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн байгуулсан ашгийн бус, хувийн байгууллага юм. Энэ нь дараах үйлчилгээг үзүүлнэ:

  • Хувь хүн, ​​гэр бүл ба гэрлэлтийн талаар зөвлөгөө өгөх.
  • Эрүүл мэндийн болон боловсролын туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгөх, хүсвэл хүүхэд үрчилж авах талаар үйлчилгээ үзүүлэх зэргээр гэрлээгүй эцэг эхчүүдэд зориулсан үйлчилгээ.
  • Үрчилж авах vйлчилгээ.
  • Донтолтоос ангижрах хөтөлбөр. Энэ нь (тухайлбал архи, тамхи, мансууруулах бодис, кофе, цай зэрэг) донтуулагч нөлөөтэй бодисууд мөн мөрийтэй тоглоом, порнограф, бэлгийн харьцааны гаж буруу зан үйл, сэтгэл санааны хувьд эрүүл биш аргаар хэн нэгэнд хамаарагдах, хоолны дуршлын хямрал зэргийг багтаасан донтолтод тусламж үзүүлэх 12 алхам бүхий хөтөлбөр юм.
  • Сүмийн удирдагчидтай зөвлөлдөх. ХҮГ Гэр бүлийн үйлчилгээ нь сүмийн удирдагчдад нийгмийн болон сэтгэл санааны бэрхшээлүүдтэй тулгараад буй цуглааныхаа гишүүдтэй хамтран ажиллахад нь туслах боломжтой юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.