Сэдэв

Сүмийн өсөлт

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь албан ёсоор 1830 онд Нью Йоркийн хөдөөний нэг жижиг дүнзэн байшинд зохион байгуулагдсан юм.

Сүмийн өсөлт нь — 1947 онд — анхны зургаан гишүүнээс нэг сая гишүүнтэй болтлоо 117 жилийг зарцуулсан байна. Америкийн уугуул газар нутгаас Канад руу мөн 1837 онд Хойд Америк тивээс алс хол Англи руу номлогчдыг илгээсэн анхны өдрүүдээс эхлэн номлогчид сүмийн онцлох шинж нь болсон юм. Хэсэг хугацааны дараа номлогчид Европ тивд болон алс холын Энэтхэг, Номхон далайн арлуудад ажиллаж эхэлжээ.

1963 онд буюу ердөө 16 жилийн дараа сүм хоёр сая гишүүнтэй болсон ба дахиад найман жил өнгөрөхөд гурван сая гишүүнтэй болсон юм. Ийнхүү хурдацтай өсөлт үргэлжилсээр одоо гурав буюу заримдаа түүнээс бага жил тутамд нэг сая шинэ гишүүн нэмэгддэг болоод байна. Уг өсөлт нь баптисм хүртсэн хөрвөгчид болон хүүхдүүдийн төрөлт аль алинаас нь хамаардаг.

Өнөөдөр сүмийн гишүүнчлэлийн тоо 14 саяас давсан байна.

Сүмийн үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн олон газарт энэ хурдацтай, тогтвортой өсөлтийн үр дагаврыг харж болно. Тойрог гэгддэг газар зүйн бүсээрээ бүлэглэн хуваагдсан цуглаанууд нь удирдахад эсвэл сүмийн байр болон цуглааныхаа газар шүтэн бишрэх цугларалт хийхэд нэг дор хэт олон хүнтэй болсон үед хуваагддаг. Өсөн нэмэгдэж буй гишүүдийг цуглааны байраар хангахын тулд бараг өдөр бүр шинэ барилгууд баригдаж байна.

Сүмүүдийн үндэсний зөвлөлийн мэдээгээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь АНУ-д хамгийн хурдацтай өсч буй хоёр дахь сүм болжээ. Хэдийгээр гишүүдийн тоо нэмэгдэж байгаа ч сүм өсөлтийн статистик үзүүлэлтийг хэт их онцлохгүй байхыг анхааруулдаг. Сүм нь бусад сүмүүдтэй ямар ч статистик харьцуулалт хийдэггүй бөгөөд хэвлэл мэдээллийн өгч байгаа мэдээллээс үл хамааран хамгийн хурдан өсөлттэй сүм болохыг зорилгоо болгодоггүй билээ. Ийм харьцуулалтууд нь үйл ажиллагаа, нас баралтын хувь, гишүүдийг бүртгэх эсвэл тоолоход хэрэглэсэн аргачлал мөн ямар хүчин зүйлс гишүүнчлэлийг бүрдүүлдэг зэрэг олон янзын хүчин зүйлсийг ховорхон авч үздэг. Өсөлтийн хувь нь дэлхий даяар өөр өөр байдаг. Үүнээс гадна сүмийн хүчин чадалд, нэн ялангуяа гишүүдийн сүсэг бишрэл, итгэл үнэмшилд өөр олон хүчин зүйл хувь нэмэр оруулдаг юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.