Сэдэв

Патриархын адислалууд

Патриархын адислал нь зохистой сүмийн гишүүнд өгөгддөг ба энэ нь Бурханаас ирсэн хувийн зөвлөмжийг агуулдаг. Патриархын адислал нь хүнийг амьдралынх нь туршид удирдан чиглүүлэхэд туслах газрын зураг байхаар зориулагдсан юм. Патриархын адислалыг хүлээн авахад тогтоосон нас гэж байхгүй ч гэсэн хүлээн авах хүн нь үүний учир утгыг ойлгох насанд хүрсэн байх хэрэгтэй.

Патриархын адислалыг уг адислалыг өгөхийн тулд сүмийн удирдагчдаар дуудагдсан, патриарх гэж нэрлэгддэг хүн өгдөг. Патриарх нь хүлээн авагч хүний толгой дээр гараа тавиад тэнгэрлэг илчлэлтээр хүлээн авсан үгийг хэлдэг. Адислалын үг нь хүлээн авч буй хүнд, үлдсэн амьдралынхаа турш судлахад нь зориулж, цаасан дээр бичигдэн очно. Хаягдаж болзошгүй хэмээн сүм хуулбар хувийг авч хадгалдаг юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.