Сэдэв

Мормончууд ба боловсрол: Тойм

 

Боловсрол бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд эрхэм чухал зүйл бөгөөд тэдний эрхэмлэдэг бусад олон үнэт зүйлтэй нь зохицдог юм. Мормончууд суралцах дуртай бөгөөд мэдлэг эзэмшихэд зориулагдсан хүмүүс юм. Боловсролын талаар тэдний авдаг үүрэг амлалт нь зарчим болон хэрэглээний хувьд тэдний итгэл үнэмшил, сургаал, өдөр тутмын үйл ажиллагаануудаас харагддаг. Тэд боловсрол бол — төрөл бүрийн амин чухал зорилго бүхий өргөн уудам, насан туршийн хичээл зүтгэл юм гэдгийг баталдаг. Боловсрол нь хүний ​​мөн чанарыг болон оюуны чадавхыг таньж мэдэх зарчим юм гэдэг өвөрмөц ойлголт тэдэнд байдаг. Үүнээс гадна мормончууд эрт дээр үеэс нандигнан хайрлаж, хадгалан хамгаалж ирсэн арвин баялаг боловсролын уламжлалтай. Боловсрол эзэмшихийн тулд бүх чадлаа дайчлан, хичээх ёстой гэж итгэдэг тул хожмын үеийн гэгээнтнүүд энэ чухал нөөц баялаг, эрч хүчийг гаргаж чаддаг .

I. Боловсролын талаарх мормончуудын ойлголт

Боловсролын зорилгууд

Боловсролын зарчим нь Бурханы тухай болон амьдралын тухай мөн мормончуудын өөрсдийнх нь талаар баримталдаг хамгийн үндсэн суурь итгэл үнэмшлийн нэг хэсэг болдог. Хожмын үеийн гэгээнтнүүд тухайлбал Бурхан бүхнийг мэддэг гэдгийг баталдаг ба “Бурханы алдар суу бол оюун билиг, эсвээс, өөрөөр хэлбэл, гэрэл ба үнэн юм” гэж заалгадаг. [1]Тэд бас Бурханы хүүхдүүдийн хувьд бүх хүний зорилго бол Бурхантай адил болохыг уйгагүй хичээн чармайх явдал гэж итгэдэг бөгөөд боловсрол нь энэхүү хүчин чармайлтын амин чухал хэсэг юм гэж үздэг. Тиймээс хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд амьдрал нь зөвхөн сорилтын цаг хугацаа биш харин судалж, туршлага хуримтлуулснаар мэдлэгээ хөгжүүлэх сургууль болдог юм. [2]Боловсрол амьдралын маш чухал зорилгуудын нэг бөгөөд үхлийн дараа ч мөнхөд үлдэх үнэ цэнэтэй билээ. [3]Боловсролын туйлын зорилго нь сайжруулсан, гэгээрсэн, бурханлаг шинж чанарын хөгжилд оршино.[4]

Бурхан боловсролыг хязгааргүй, урт удаан үргэлжлэх үнэ цэнэтэй учраас Өөрийн хүүхдүүдэд хариуцуулсан бурханлаг зарлиг болгосон гэж хожмын үеийн гэгээнтнүүд итгэдэг.[5] Ариун Библи, Мормоны Ном хоёр хоёулаа мэдлэгийг эрж хайх, “тогших”, асуухад урьж, энэхүү тушаалыг агуулдаг. Орчин үеийн илчлэлтүүд болон бошиглогчид суралцах нь авралд нэн чухал гэдгийг мэдэж авч, илүү сайн ойлгуулахад уриалсан тодорхой зааварчилгаа өгдөг билээ. Сүмийг үндэслэгч Иосеф Смит “мэдлэг олж авдаг хүнээс илүү хурднаар хэн ч аврагддаггүй” мөн “хэн ч харанхуй бүдүүлэг байдалд аврагдахгүй” хэмээн заасан байдаг. [6]Түүнчлэн Бурхан хүүхдүүдийнхээ боловсролд идэвхтэй оролцдог гэдгийг мормончууд баталдаг. Тэрээр оюун ухааныг гэгээрүүлж, сурах хүчин чармайлт нь сайшаагдан мөн Түүний мэдлэгийн мэргэн бэлгүүдийг олж авах болно гэж амласан билээ.[7]

Боловсролын талаарх хожмын үеийн гэгээнтнүүдийн хандлага нь суралцах болон мэдлэгийн өвөрмөц ойлголтод үндэслэдэг юм. Боловсрол нь оюун санаа, сүнс аль алиныг оролцуулсан, аль алинд нь ашиг тустай буюу хүнд бүхэлд нь зориулагдсан гэж мормончууд онцгойлон анхаарч үздэг. Боловсрол нь зөвхөн оюун ухааных биш бөгөөд үнэн хэрэгтээ хожмын үеийн гэгээнтнүүд “судлахаар мөн тэрчлэн итгэлээр” суралцахыг эрэлхийлдэг (Сургаал ба Гэрээ 88:118 ). Нэг талаас оюун ухаан болон сүнслэг ойлголт хоёрын аль алиныг нь тусгасан сургалтын нэг төрлийг мормончууд хүлээн зөвшөөрдөг гэсэн үг юм. [8]Тэд бас эдгээрийг хоорондоо уялдаа холбоогүй зүйлс биш гэж хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь сүнслэг ойлголтын туйлын зорилгод зохистой судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй билээ. [9]Үүнээс гадна хожмын үеийн гэгээнтнүүд итгэл, учир шалтгаан хоёр өөр хоорондоо эрс тэс зүйл биш гэдгийг баталж байна. [10]Ийнхүү үнэний эрэл хайгуул нь хязгааргүй байдаг боловч хожмын үеийн гэгээнтнүүд үүнийг эрэлхийлэгчид Бурханд илүү ойртож, амьдралын үндсэн чухал зорилгуудаа биелүүлэхэд нь тусалдаг гэсэн ойлголтоор шагнагддаг.[11]

Мормон шашинтны шашны номлолд боловсрол амин чухал үүрэг гүйцэтгэдэг ч энэ нь бас бусад хувийн ач холбогдолтой. Боловсрол нь амьдралын туршлагатай холбогдож, амьдралыг сайжруулах ёстой гэдэгт хожмын үеийн гэгээнтнүүд итгэдэг. Бригам Янг “боловсрол нь саруул ухаанаар бодох, дэлхийн ажлаа сайн хийх, амьдралыг хүндлэн дээдлэх хүч юм” гэж тайлбарласан байдаг. [12]Мормончууд боловсрол амьдралын туршлагыг нэмэгдүүлдэг гэж оюуны амьдрал болон баялгийг үнэлдэг. Тэднийг суралцахад мөн заахад дуртай болоход урамшуулдаг бөгөөд тэд уг мэдлэг нь өөрөө эрх мэдэл олгодог гэдгийг ойлгож мэддэг.[13]

Хожмын үеийн гэгээнтнүүд суралцах нь мөн бодит амьдралд ач тустай байх ёстой гэдэгт итгэдэг; энэ нь аливаа хүний нийгэмдээ оруулах хувь нэмэр, санхүүгийн хувьд бие даах чадвар мөн ерөнхийдөө “дэлхийн ажлаа сайн үйлдэх” чадварыг сайжруулах ёстой. [14]Хожмын үеийн гэгээнтнүүд боловсрол нь тэдний гэр бүлийн хүмүүжил, тус дэмжлэгээс авахуулаад нийгмийн оролцоо хүртэлх илүү өргөн цар хүрээтэй ёс суртахууны болон бодит амьдрал дахь шалтгаануудад амин чухал зүйл гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Боловсрол бол хүүхдийнхээ амьдралыг хэрэгцээт зүйлсээр нь хангах үүрэгтэй эцэг эхчүүдийн хувьд чухал хариуцлага юм. Сүмийн ерөнхийлөгч Томас С. Монсон шаардлага гарвал өрсөлдөх чадвартай эдийн засгийн ертөнцөд оролцохын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиныг боловсрол эзэмших зорилт тавихад урамшуулсан. [15] Боловсрол нь хичээл зүтгэлтэй хүмүүсийг нийгэм дэх сайн зүйлсэд агуу нөлөө үзүүлэх боломжтой болгодог. Энэ нь хүмүүний ​​гэр бүлдээ үйлчлэх чадварыг дээшлүүлдэг.

Мэдээж, мормончууд боловсролыг гэр бүлийнхэн илүү ойр байх тусам илүү чухал гэдгийг зөвшөөрдөг. Гэгээнтнүүд гэр бүлийг хүний ​​нийгмийн хамгийн үндсэн нэгж болохыг ойлгох тусам ​​гэр орон бол суралцаж болох газар гэж үздэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ “гэрэл ба үнэнд” (Сургаал ба Гэрээ 93:40) өсгөх тэнгэрлэг үүрэг хүлээсэн. Тэд хүүхдүүдээ дэг журам, үлгэр жишээгээр оюун санаа, нийгмийн болон сүнслэг төлөвшилтөд аваачих үндсэн үүрэгтэй. Хүүхэд өсгөх гэдэг нь тэр даруй мөн мөнхөд тэдэнд үр ашигтай байх арга замаар хүүхдүүдийг удирдан залах үүрэг бүхий Бурхан, эцэг эх, бусад сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагаа юм.[16]

Боловсролын хамрах хүрээ

Боловсролын талаарх мормон ойлголт нь сургалтын өөр өөр төрлөөс гадна өөр өөр арга барилыг мөн багтаасан байдаг. Сүмийн сургаал нь шашны болон шашны бус сэдвүүдийн хязгааргүй өргөн талбарыг нэгтгэсэн хэрэгцээтэй чухал мэдлэгийн уудам цар хүрээг тоймлодог. Газар зүй, түүх, соёл, шинжлэх ухаан зэрэг тоо томшгүй бусад олон сэдэв нь шашны мэдлэгийн уламжлалт хүрээнээс давсан эдгээр өргөн уудам хэмжүүрүүд дотор багтана. [17]Үнэхээр мормончууд “шашны” болон “шашны бус” мэдлэгийн хоорондын ялгааг нэг түвшинд олж харж чадахгүй. Тэд үнэний бүх хэлбэрийг ариун нандин, чухал зүйл гэж үздэг.

“Боловсрол” гэж ихэвчлэн албан ёсны сургалтыг хэлдэг боловч хожмын үеийн гэгээнтнүүд үүнээс хамаагүй илүү олон зүйлийг хамруулах ёстой гэж үздэг. Тэд боловсролыг хувь хүний үүрэг хариуцлага хэмээн үзэж, [18] хүн бүр өөрсдийн амьдралын хүрээнд бие даан боловсрол олох мөн нөхцөл байдал, боломжийнхоо хэр хэмжээнд тохирсон арга замаар суралцах хэрэгтэй гэж заалгадаг. [19] Тэд албан ёсны боловсролын хөтөлбөрийг шаардлагатай гэж үздэг ч олон янзын хувиараа ​​унших, судлах, бодол санаа, ажиглалт зэргийг эрхэмлэн үздэг. Тэд мэдлэгийн баялаг нь чармайн хичээллэх бүх хүнд боломжтой гэдгийг баталж байна.

Эцэст нь хэлэхэд, боловсрол бол хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд мөнхийн зарчим юм. Мормон сударт “бид энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн” тэр нь үхлийн дараа ч гэсэн бидэнтэй хамт байх болно гэж заадаг (Сургаал ба Гэрээ 130:18). Хожмын үеийн гэгээнтнүүд боловсрол дахь мөнхийн үйл ажиллагааг харж, хязгааргүй үргэлжлэх ирээдүй рүү хөтөлдөг урт хугацааны суралцах мэдлэгт найдаж, урьдчилан мэдэрч хүлээдэг.

II. Боловсролын талаарх мормон уламжлал

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг тойрсон [20] боловсролын уламжлал нь хүчирхэг, удаан оршин тогтнох, — үнэн хэрэгтээ, хүмүүсийн шалгуур болдог. [21] Мормончууд боловсролын санаачлагыг хөгжүүлж, боловсролыг эн тэргүүнд тавьсаар ирсэн тэрхүү соёлыг 200 орчим жилийн турш хадгалсан хэвээр байна. Энэ уламжлал нь сүмийн анхны өдрүүдээс улбаатай байж болно.

Ариун Библи, Мормоны Ном хоёроос гадна хожмын үеийн гэгээнтнүүд тэдний суралцах зорилгын утга учир, ерөнхий бүтцийг ойлгохын тулд сүмийн үүсгэн байгуулагч Иосеф Смитийн хүлээн авсан бурханлаг илчлэлтүүдийг тодруулж үздэг.[22] Бусад зүйлсийн дотроос энэ орчин үеийн судар нь гэгээнтнүүдийг төрөл бүрийн мэргэн ухааныг зогсолтгүйгээр хайж мөн шагнал болгон авч, “онолд, зарчимд, номлолд, сайн мэдээний хуулинд … илүү төгс зааварлагдаж болохын тулд” (Сургаал ба Гэрээ 88:78) нэг нэгэндээ хичээнгүйлэн зааж байхад урамшуулдаг. Ийм сургаал нь мормон түүхийн явцад янз бүрийн боловсролын хүчин чармайлтыг дэмжсээр ирсэн юм.

Эдгээр сургаал нь эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүдийн үр хүүхдийнхээ боловсролын төлөөх үүрэг хариуцлагыг өргөжүүлсэн ба өөрийгөө хөгжүүлж, боловсролоо дээшлүүлэх тэдний хичээл зүтгэлийг гүнзгийрүүлсэн билээ. Орчин үеийн олон гэр бүлийн адил хожмын үеийн гэгээнтнүүд гэртээ боловсрол олж авдаг байсан боловч тэд бас албан сургалтуудад ч үргэлжлүүлэн суралцдаг байсан билээ. Боловсрол голдуу цөөхөн хүнд боломжтой байсан 19-р зууны эрин үед Огайогийн Көртландад мормончууд өөрийн сургуулийг байгуулсан байна. Зарим сургууль нь санваарын болон шашны заавар зөвлөмж өгдөг байсан бол өөр бусад нь — эмэгтэйчүүдэд болон өсвөр үеийн — сүмийн гишүүдэд хэл, арифметик, дүрэм болон уламжлалт сургалтын хөтөлбөрийн бусад хэсгүүдээр сургалт явуулдаг байв.

Мормончууд 1831 онд өнөөгийн Канзас хотод анхны сургуулиа байгуулснаар 19-р зуунд Миссурид боловсролын хөтөлбөр бий болсон. Хэдэн жилийн дараа тэд шинээр босгосон Иллинойн Науву хотдоо өндөр боловсрол, соёлтой, боловсронгуй нийгмийг хөгжүүлсэн юм. Сүмийн удирдагчид нь хожмын үеийн гэгээнтнүүдийг нэг дор цуглуулсан гол зорилгуудын нэг нь тэднийг боловсролын ашиг тусыг хүртэж болоход оршиж байсан ба Наувуд эдгээр ашиг тус амьдралд биелэлээ олж байгааг тайлбарласан байдаг.[23] Нийтийн сургууль, клуб, театр, музей, лекцийн танхим, утга зохиол болон бусад нийгэмлэг нь гарамгай төлөвлөгдөн зохион байгуулагдсан. Гэгээнтнүүд хотын боловсролын системийг удирдан чиглүүлдэг Науву хотын их сургуулийг байгуулсан. Наувуд айлчлах зочид шашны зарчим болон оюун ухаанаа сайжруулахын аль алиныг хийхээр хичээж буй хүмүүсийг олж хардаг байв.[24]

19-р зууны хоёрдугаар хагаст буюу мормончууд АНУ-ын баруун хэсэгт суурьшихаар таран тэлж байх үед ч гэсэн боловсрол нь нэн тэргүүний зорилт хэвээр байсан. Суралцах хүчин чармайлтыг дэмжихийн тулд Бригам Янг, Жон Тэйлор, Вилфорд Вудрафф зэрэг сүмийн удирдагчид хожмын үеийн гэгээнтнүүдийн ихэнх нь ядмагхан байсан эх сурвалжуудыг зохион байгуулалттай боловсролын хөтөлбөр болгосон гадасны сургууль болон “академуудыг” байгуулахаар удирдсан. Эдгээр гадасны сургууль, академууд нь байгуулагдсанаасаа хойш тус бүс нутгийн орчин үеийн дунд сургууль, коллеж, их, дээд сургуулиуд болоод байна. Өөр сонголтууд гарч ирсний дараа сүм шашны бус боловсрол олгохоо зогсоосон. Харин энэ нь бүх насны суралцагчдад зориулсан шашны боловсролыг дээшлүүлэх систем болж хөгжсөн.

III. Сүмийн боловсролын санаачлага

Хожмын үеийн гэгээнтнүүдийн уламжлал ёсоор боловсрол хожмын үеийн гэгээнтний амьдрал, итгэл үнэмшилд чухал байр суурь эзэлсэн хэвээр байв.

Ням гаргийн болон ариун сүмийн сүсэг бишрэлийн үед мөн бусад нөхцөлд суралцахад онцгой анхаарахаас гадна боловсрол эзэмшихээр хичээж буй гишүүдэд туслахын тулд сүмд албан ёсны санаачлагын баг бий болжээ.

Өөрсдийн байгуулсан коллеж, их, дээд сургуулиудаа үргэлжлүүлэн дэмжиж байдаг нь маш сайн, бүрэн дүүрэн боловсролын эрэлт хэрэгцээг сүм таньж мэдсэний бодит жишээг харуулж байна. Сүм гурван их дээд сургууль (Бригам Янгийн Их Сургууль, Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль, Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль), нэг коллежийг (ХҮГ Бизнесийн Коллеж) өмчилж, үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуульд шашны бус боловсролыг сүмийн үзэл санаа болон шашны зарчмуудтай хослуулдаг. Сүм Мексик, Тонга, Самоа, Фижи болон Кирибати зэрэг улсад хэд хэдэн бага, дунд сургуульд дэмжлэг үзүүлдэг.

Сүмийн семинар, институт нь сүмийн боловсролын системд багтдаг. Эдгээр байгууллага шашны мэдлэг, итгэлийг агуулсан цогц боловсрол хөгжүүлэхийн ач холбогдол дээр онцлон анхаарч байдаг.

Семинар нь бүх итгэлтэй ахлах ангийн сурагчдад дөрвөн жилийн шашны боловсрол олгох боломжтой хөтөлбөр бөгөөд хожмын үеийн гэгээнтнүүдийн судрууд болох — Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ зэргийг жил бүр ээлжлэн судалдаг. Семинарын ангиудад ихэвчлэн сүмийн байранд явагддаг бөгөөд бүрэн цагийн юм уу сайн дурын багш нарын аль аль нь заадаг. Дэлхий даяар семинарын 350000 орчим суралцагч байдаг.

Шашны институт нь дэлхий даяар 2500 орчим газарт, 18-30 насны залуучуудад буюу ихэнхдээ их, дээд сургууль, коллежийн оюутнуудад шашны боловсрол олгодог юм. Институтын ангиуд нь сургаал, сүмийн түүх, судруудыг судлах мөн гэрлэлт болон сүмийн номлолд хэрхэн бэлтгэх зэргийн талаар заадаг. Одоогоор 350000 орчим суралцагч институтэд бүртгүүлсэн байна.

2001 онд сүм Тасралтгүй Үргэлжлэх Боловсролын Санг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь дэлхийн хөгжиж буй газар нутаг дахь сүмийн сонгогдсон залуу насанд хүрэгчдэд эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахад шаардлагатай боловсрол олж авах боломжийг олгодог. Сүмийн гишүүд энэ санд хувь нэмрээ оруулж, сангаас хүлээн авагч нь бага хэмжээний хүүтэйгээр зээлээ эргэн төлдөг. Тасралтгүй Үргэлжлэх Боловсролын Сан нь байгуулагдсан цагаасаа хойш хэдэн арван мянган хүнд ​​тусалсан өргөн цар хүрээтэй хүчин зүтгэл болж хөгжсөн юм.



[1]Сургаал ба Гэрээ 93:36.

[2]Томас С.Монсон, “Бурхан руу харж амьдар (Look to God and Live),” Ensign, 1998 оны 5-р сар, 52-54; Брүс С. Хэйфэн, “Цагаатгал: Бүхнийг бүхний төлөө (The Atonement: All for All),” Ensign, 2004 оны 5-р сар, 97-99-ийг үзнэ үү.

[3]Сургаал ба Гэрээ 130:19-ийг үзнэ үү.

[4]Даллин Х. Өүкс, “A House of Faith” BYU Studies (1996), 117-118-ыг үзнэ үү.

[5]Дийтр Ф. Угдорф, “Two Principles for Any Economy,” Ensign, 2009 оны 11-р сар, 58-ыг үзнэ үү.

[6]Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 266.

[7]2 Нифай 28:30; Сургаал ба Гэрээ 88:11.

[8]Жозеф Фийлдинг Смит “мэдлэг нь шалтгаан болон илчлэлт аль алинаар нь ирдэг” гэж ойлгомжтой тайлбарласан. “Educating for a Golden Era of Continuing Righteousness,” A Golden Era of Continuing Education (Бригам Янгийн Их Сургууль, 1971 он)-ыг үзнэ үү, 2; Сургаал ба Гэрээ 9:2.

[9]Хэнри Б. Айринг, “An Education for Real Life,” Ensign, 2002 оны 10-р сар, 14-21-ийг үзнэ үү.

[10]Ричард С.Эжли, “Итгэл—сонголт чинийх (Faith—the Choice Is Yours),” Ensign,2010 оны 11-р сар, 31-33-ыг үзнэ үү.

[11]2 Нифай 9:29-ийг үзнэ үү.

[12]Жорж Х. Бримхолл, “The Brigham Young University,” Improvement Era, 1920 оны 7-р сар, 831-д эш татсан.

[13]Дийтр Ф. Угдорф, “Two Principles for Any Economy,” 58-ыг үзнэ үү.

[14]Жэймс Э. Фауст, “Learning for Eternity,” (БЯИС-ийн онцгой цугларалт дээр хэлсэн үг, 1997 оны 11-р сарын 18), 3.

[15]Томас С. Монсон, “Great Expectations” (БЯИС-ийн онцгой цугларалт дээр хэлсэн үг, 2009 оны 1-р сарын 11), 3-ыг үзнэ үү.

[16]Л. Том Пэрри, “Гэртээ хүүхдүүддээ зааж буй эхчүүд,” Ensign, 2010 оны 5-р сар, 29-31-ийг үзнэ үү.

[17]Сургаал ба Гэрээ 88:79; 90:15-ыг үзнэ үү.

[18]Рассэлл M. Нэлсон, “Where Is Wisdom?,” Ensign. 1992 оны 11-р сар, 6-8-ыг үзнэ үү.

[19]Дийтр Ф. Угдорф, “Two Principles for Any Economy,” 58-ыг үзнэ үү.

[20]ХҮГ-ийн боловсролын түүхийн эх сурвалж болох БЯИС-ийн “Education in Zion” үзмэрийн бичвэрийг эндээс олж үзнэ үү.

[21]Жэймс Э. Фауст, “Learning for Eternity,” 2-ыг үзнэ үү.

[22]Даллин Х. Өүкс, “ House of Faith,” 115-ыг үзнэ үү.

[23]Сидней Ригдон, “To the Saints Abroad,” Elders’ сэтгүүл, 1838 оны 8-р сар, 53-ыг үзнэ үү.

[24]Жишээ болгож, “Highly Important from the Mormon Empire,” New York Herald, 1842 оны 6-р сарын 17, 2-ыг үзнэ үү.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.