Сэдэв

Иосеф Смитийн тэмдэглэлүүд

Иосеф Смит (1805–1844) Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг үүсгэн байгуулагч, бошиглогч мөн анхны ерөнхийлөгч байв. Иосеф Смитийн тэмдэглэлүүд төсөл бол Иосеф Смит өөрөө эсвэл түүний томилсон бичээчдийн үйлдсэн боломжтой бүх бичиг баримтыг цуглуулахыг зорьсон хүчин чармайлт юм. Энэхүү иж бүрэн цуглуулга нь 19-р зууны Америкийн шашин шүтлэг, эртний мормонизм мөн Иосеф Смитийн ажил, амьдралыг судалдаг эрдэмтэд, оюутнуудын хувьд нэн чухал эх сурвалж юм.

Сүмийн түүхч, бичээч, ахлагч Марлин К. Жэнсэн “Иосеф Смитын тэмдэглэлүүд нь энэ үеийнхний сүмийн түүхийн хамгийн чухал төсөл байх болно гэдэгт бид итгэдэг” гэж хэлсэн байдаг.

Хамгийн гол цуглуулга нь тэмдэглэл, илчлэлт, орчуулга, түүх, баримт бичиг, захиргааны бүртгэл, хууль эрх зүйн болон бизнесийн баримтууд зэргийг зургаан цувралд зохион байгуулж багтаасан 20 ботийг агуулдаг. 2000 гаруй энэ бүх баримт бичиг нь төслийн вэбсайт дээр цахим хэлбэрээр нийтлэгдэх ба мөн олон тооны баримт хэвлэгдэн гарах болно.

Судалгааны төсөл нь Үндэсний Архивын Үндэсний түүхийн нийтлэл, бүртгэлийн хорооноос ажлын бүх үе шатанд хамгийн шилдэг шинжлэх ухааны стандарт ажлууд гүйцэтгэгдсэн хэмээн хамгийн дээд сайшаал болох батламжийг авсан.

Энэ төсөл нь Сүмийн түүхийн номын санд ажилладаг эрдэмтэд болон архивын ажилтан, редактор зэрэг ажилтнуудтай байна.  Төслийн хэвлэмэл болон цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийг захиалагч нь Сүмийн түүхийн хэвлэлийн газар буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх Сүмийн түүхийн хэлтсийн хэвлэх үйлдвэр юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.